antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2014 Comments are off

Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

нийтлэсэн Admin

altanolgiiМонгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг бөгөөд харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Хүндэтгэлийн оршуулгыг газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дууссан төдийгүй оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд олон тооны айл өрх сууршиж байгаа гэнэ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тус оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болголоо. Мөн  оршуулгын газрын ашиглалт дууссан тул хааж, арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах зорилгоор шашны байгууллагын оролцоо, иргэдийн дэмжлэгтэйгээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох урьдчилсан зураг төслийг боловсруулах юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car