Монголын рок попын урлаг нэг үеэ бодвол харьцангуй цус сэлбэгдэж байгаа нь үнэн ч чадалтай дуу хоолойноос илүү эрээн мяраан хувцас хунар хөх мээмээрээ өрсөлдөх болсон гаж зүйл ч бий. Харин тэдэн дундаас өөрийн уйгагүй хөдөлмөр, хоолойн чадлаар эрс ялгарч дуулсан дуунуудаараа залуусыг байлдан дагуулж буй дуучин Б.Баярцэцэг саяхан арван жилийнхээ хөдөлмөрийг тайлагнаж “Хязгааргүйн цаана…” бие даасан тоглолтоо хийсэн. Түүний тоглолттой нь зэрэгцэн “Дуучин Б.Баярцэцэг хуримаа хийх гэнэ” гэсэн яриа чих дэлсэх боллоо. Тэрээр саяхны нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “хөөрхөн жижиг жижиг сэтгэл шингэсэн бэлэг нөхрөөсөө авах дуртай, хаана ч хэний ч өмнө би сайн гэрийн эзэгтэй, эхнэр байдаг” гэж ярьсанаас энэ яриа үүссэн бололтой. Тэрээр олон жилийн өмнөөс “Би найз залуутай, найз залуутайгаа хамтдаа амьдарч байгаа” хэмээн ярьж байсан болохоор одоо гэрлэх цаг нь болсон гэж ярих хүмүүс цөөнгүй байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.