antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2011 Comments are off

“Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө: Эхээс заяасан царай зүс, бие галбираа хутганы ирэн дор тавихгүй

нийтлэсэн Admin

Энгийн атлаа эрхэмсэг харагдах энэ шавилхан бүсгүй цаанаа л нэг хүүхдэрхүү санагддаг. Дөнгөж 12-хон настайгаасаа эхэлж загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд өрсөлдөх болсон И.Төгсөө өдгөө эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахаар шамдаж буй. Загвар өмсөхөөс илүү миссийн тэмцээнд оролцох нь түүнд таалагддаг болоод ч тэр үү, энэ чиглэлээр нэлээд амжилт гаргаж яваа нэгэн. Эх орондоо болон олон улсад зохиогдсон миссийн тэмцээнүүдэд удаа дараа тэргүүлсэн сайхан бүсгүй маань хамгийн сүүлд “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардсан юм. Япон улсад ирэх арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон мисс бүсгүй өдгөө ХУИС-ийн олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа хоёрдугаар дамжааны оюутан. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.  

-“Miss Mongolia-2011” таны оролцож байгаа хэд дэх тэмцээн бэ?

-Яг үнэндээ, тоолж амжаагүй юм байна.(инээв) Хамгийн анхны тэмцээн маань “Үнсгэлжин” байлаа. Түүнээс хойш би “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байрт шалгарч байсан. Үүнээс гадна “Charlie’s Angels” агентлаг, “Beauty on  top of the world” төрийн бус байгууллагаас хамтран өнгөрсөн жил зохион байгуулсан “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” тэмцээнд тэргүүн байр эзэлж байлаа. Харин одоо “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардсан болохоор “Miss International-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гэж байна. Бас болоогүй ээ, ирэх нэгдүгээр сард Турк улсад зохиогдох “Miss globe international-2010” тэмцээнд оролцох гэж байгаа. Тэгэхээр миний оролцсон тэмцээний тоо яг хэд хүрэхийг хэлж мэдэхгүй нь.

-Камерын өмнө бүгд өөрийгөө өөрчилж, олны анхаарлыг татахаар оролдож байхад харин та ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Яагаад тэр вэ?

-Тэгэх шаардлагагүй ээ. Хэсэгхэн хугацаанд ч болов, хамт амьдарсан бол охидын жинхэнэ ааш харагдах байсан биз. Бусад оролцогч нэлээд чөлөөтэй, өөрсдийнхөө ааш араншинг илэрхийлэхдээ сайн юм билээ. Харин би нэлээд даруухан талдаа учраас зарим үед намбалаг харагддаг байж мэднэ. “Доргих” үедээ хэнээс ч дутахгүй шүү (инээв).

-Олон улсын хоёр ч тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гэж байгаа учраас бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй байх?

-Тийм ээ. Гоо сайхан, бие галбиртаа анхаарал тавьж, хэлний мэдлэгээ сайжруулахаар төлөвлөж байгаа. Би англи, солонгос хэлтэй. Цаашид япон хэл сурах санаатай. Болж өгвөл бүх орны хэлийг сурмаар байна.

-“Дэлхийн мисс”-т оролцох багын мөрөөдлөө биелүүллээ. Харин зарим мөрөөдөл тань юу байв ?

-Би одоо ХУИС-ийн олон улсын эдийн засгийн ангид суралцаж байгаа. Уг нь багаасаа хүсч мөрөөдсөн гоё мэргэжил сонгоно гэж боддог байлаа.

-Онгоцны үйлчлэгч мөн үү?

-Та яг таачихлаа. Даанч онгоцны үйлчлэгчид тавих шаардлага их хатуу юм билээ. Үйлчлэгчдийн өндөр 1,75 см байх ёстой гээд л. Гэтэл минийх 1,80 см. Онгоцонд хэт өндөр үйлчлэгч ажиллах хэцүү шүү дээ. Аягүй бол, тонгойж явах шаардлага гарна. Ингээд л  нурууныхаа өндрөөс болоод гологдчихлоо. Гэхдээ багынхаа хүсэл мөрөөдлийг хаяхгүй ээ. Энэ талаар ярилцаж, төлөвлөсөн зүйл бий. Бас цаашид гадаадад санхүү, эдийн засгийн чиглэлээр сурах санаатай байна. Суралцахын хажуугаар загварын тайзаа орхихгүй. Гэхдээ топ модель болно, энэ тэр гэж бодоогүй шүү.

-Загвар өмсөгчид сүүлийн үед миссийн тэмцээн рүү хошуурах болж. Уг нь мисс, модель хүмүүсийн ялгаа их баймаар санагддаг?

-Хүмүүс тэгж ярьдаг юм билээ. Мисс, загвар өмсөгчдийн хооронд их ялгаа бий. Гэхдээ миссүүд загварын тайзан дээр гарвал илүү их шүүмжлэлд өртөх байх. Миссийн бие галбир заавал 90-60-90 байх албагүй. Өөртөө зохицсон бие галбиртай байвал болох нь тэр.  Харин загвар өмсөгчид ямар ч төрлийн хувцас өмсч болохоор өндөр нуруутай, бие галбир нь стандарт байх ёстой. Миний хувьд, аль алиныг нь хослуулах гэж хичээдэг. Би загвар өмсөхөөс илүү миссийн тэмцээнд оролцох дуртай. Элдэв загварын хувцаснаас илүү сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог юм. Загвар өмсөгчид зөвхөн гадаад төрх, алхаа гишгээндээ анхаардаг бол, миссүүд гадаад төдийгүй дотоод гоо сайхандаа анхаарал тавьж чаддаг. Надад миссийн тэмцээний талаар тодорхой төлөвлөсөн зорилго бий.

-Миссийн тэмцээний оролцогчдод гоо сайхны мэс засал хийлгэхийг хориглодог. Гэвч энэ тэр бүр бүхэн биеллээ олдоггүй юм шиг ээ?

-Би мэс заслыг дэмждэггүй. Эхээс төрсөн зүс царай, бие галбираа хутганы ирэн дор тавихгүй гэж боддог. Гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс эрүүл мэндийн хувьд багагүй хохирдог юм шиг санагдсан. Ер нь тэмцээн уралдаан гэлтгүй, охид бүсгүйчүүд маань төрөлхийн гоо сайхнаараа “тоглох” хэрэггүй болов уу. Монголын миссүүдэд шивээснээс өөр дутагдал байхгүй биз. Харин олон улсын тэмцээний оролцогчид  хөхөө томруулж, шивээс болон цоолбор хийлгэх, үс залгуулах гэх мэт гоо сайхны “завсар”-тай байдаг юм билээ. Зарим нь шивээсээ өө дарагч, энгэсэгээр далдалж будаад л тайзан дээр гарах жишээтэй. Европ охид их овортой шүү. 18 настай охин гэхэд л манай эгч шиг харагддаг. Монголчууд тэдэн шиг хиймэл зүйлээр гоёогүй ч гэлээ, хаана ч гологдохгүй. Гадаадынхан биднийг “Солонгос царайтай хэрнээ бие галбир нь европ талдаа” гэж гайхдаг. Олон улсын тэмцээнд оролцож байхад намайг япон, солонгосын мисстэй андуурсан хүн их. “Би монгол хүн” гэхээр хэн ч итгэхгүй шүү.

-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Үргэлж л тэмцээнд оролцоод байх зардал өндөртэй юм биш үү?

-Би дөрвөн эгчтэй. Гоо сайхан, стиль имижийн асуудалд толгой өвдөхгүй шүү.  Шаардлага гарвал тэд тусална. Бусад үед салонд нэг их ордоггүй ээ, гэрийн нөхцөлд л нүүрээ арчилдаг. Тэмцээнд оролцох санхүүгийн асуудлыг гэрийнхэн маань хариуцдаг болохоор ямар ч үед санаа амар явна. Олон улсын тэмцээнд оролцох үедээ их ядарсан. Хаа сайгүй камер дагаад л, шүүгч нар үргэлж хамт явдаг учраас өдөр бүр тэдний нүдэнд эмэгтэйлиг харагдах шаардлагатай. Өндөр өсгийт өмсч, нүүр будалт, үс засалтаа анхаарна. Тэгээд гэртээ ирсэн хойноо л өөрийнхөөрөө хувцаслаж, нүүрээ будаггүй байлгаж үзсэн гээч.

-Найз залуутай болсон  уу?

-Үгүй ээ, үерхлийн тухай ч сайн мэдэхгүй. Дунд сургуульд байхдаа хэн нэгэнтэй  үерхэж үзээгүй. Найзуудаа харж байхад сэтгэлээ нээж чаддаг, хэцүү үед түших, итгэл даах чадвартай тийм л хүнийг хайрлаж, сонгодог юм билээ. Ийм хүнтэй учраагүй болохоор хайр дурлал, залуусын тухайд тодорхойлж хэлэхэд хэцүү. Тэмцээн уралдаанд оролцоод тодорхой хэмжээгээр олны танил болсон учир танилцаж, дотносох санал ирдэг. Гэхдээ тийм их ирээгүй ээ. Залуусын зүгээс ихэвчлэн урам өгч дэмжсэн, сэтгэлийн үгс илгээдэгт нь баярладаг юм. Одоогоор уулзая, учрая гэж шалгаасан хүн алга.

-Мисс бүсгүйн сэтгэлд хүрэх залуу одоо болтол олдоогүй гэхээр сонин л санагдаж байна?

-Хүрээгүй гэх нь хаашаа юм. Таалагдсан хүн байлгүй яах вэ. Одоохондоо эр хүн сонирхож, хайр дурлал хөөцөлдөж явах шаардлага алга. Сонгосон сургуульдаа сурч, чадварлаг мэргэжилтэн болохыг хүсч байна.

-Багагүй хугацаанд “Монгол Костюмс” төвийн загвар өмсөгчөөр ажилласан. Монголын дизайнеруудын холбоонд харьяалагдах болсноор олон талын боломж нээгдсэн байх даа?

-Тийм ээ. Өөр агентлагуудаас хамтарч ажиллах санал ирсэн ч, хүлээж аваагүй. Бие дааж ажиллах, өөрийнхөө зүтгэлээр амжилтад хүрье гэж гэж боддог. Сая бас хайр дурлалын сэдэвтэй уран сайхны кинонд тоглох санал ирсэн. Кино, клипэнд тоглох  туршлага багатай учраас тэгтлээ их яарахгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car