antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2014 1 comment

Барилгын осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

niislelorgooНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Эрдэнэчулуун өнгөрсөн бямба гарагт  “Нийслэл Өргөө” компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан тухай мэдээлэл өглөө. Тэрээр,  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны захиалгаар барьж байгаа  Цахим архивын барилгын  14 дүгээр  давхраас 3 ажилчин унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг барилын ерөнхий гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” ХХК, туслан гүйцтэгчээр “Тэгшрэх” ХХК ажиллаж байсан гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй нь тодорхой болжээ. Тодруулбал, өндөрт ажиллах хүмүүс нь хамгаалалтын бүстэй, бэхэлгээтэй байх ёстой ч тухайн ажилчид бэхэлгээгүй байсан,  цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад  энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн НИТХ-аас баталсан Барилга угсралтлын ажлын үед мөрдөх нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтооджээ. Одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Болдбаатарын мэдээлснээр,07 дугаар сарын 19-ний өдөр тус барилгын 14 дүгээр давхарын цахилгаан шатны хэв хашмалын ажил гүйцэтгэж байсан 3 ажилчин  15 цаг 30-40 минутын орчимд шатны хонгил руу унаж барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  “Нийслэл Өргөө” ХК, “Тэгшрэх” ХХК-ийн  баримт бичигт үзлэг хийхэд тус 2 компаний хооронд барилгын ажил  гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөх хамтарсан гэрээ үйлдээгүй бөгөөд талийгаач нарт ажилд гарахад  Нийслэл Өргөө ХК-ийн туслан гүйцэтгэгч “Тэгшрэх” ХХК-ийн инженерүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй болох нь одоогоор тогтоогдсон гэлээ. Тухайн барилгын осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 21, 2014 9:35:14 pm )

    Shuud shorond hii hahuul awchihwaa tsagdaa shvvhee

antalya rent a car