antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2014 Comments are off

Өнгөрсөн долоо хоногт золгүй байдлаар байдлаар 16 хүн амиа алджээ

нийтлэсэн Admin

tsagdaaaaaСүүлийн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газрын  Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 421 дуудлага  бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 169, осол, зөрчлийн шинжтэй 252 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг  10 бүртгэгдэж 11 хүн нас барсан байна.

Шуурхай зөвлөгөөний дараа нийслэлийн Засаг дарга, “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд болон харамсалтай байдлаар нийт 16 хүн нас барсан байна. Энэ бол үнэхээр харамсалтай мэдээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах талаар олон дүрэм журам нийслэлд мөрдөгдөж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх нь маш цөөн байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэдийн  хууль, дүрмээ биелүүлдэггүй, дур зоргоороо авирлах, хэт хувиа хичээсэн үзлээс болж осол эндэгдэл, халдварт өвчин гарч байна.

Өнгөрсөн өдрүүдэд гаргасан гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн арга хэмжээ авах тухай тодорхой саналуудыг холбогдох байгуулагуудаас хамтран боловсруулж танилцуулах шаардлагатай” гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж, инженерийн хангамжийн байгууллагуудыг ажлын уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг үүрэг болголоо.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car