antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2014 Comments are off

Говь-Алтай аймагт боом гарч, хөл хорио тогтоов

нийтлэсэн Admin

boommГовь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт зургаан айлын 7 адуу, нэг малчны нэг ухна  өвчнөөр хорогдсон байна.

Аймгийн ҮХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн мэргэжилтнүүд уг газар ажиллан хорогдсон малаас дээж авч шинжилгээ хийснээр боом өвчин болохыг тогтоосон байна. Иймд тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа 3 өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарилаа. Судалгаагаар голомтын бүсд 10 хот айлд 23 өрхийн бод бог нийлсэн 7500 мал байгаа ба нийт 1500 мал вакцинжуулалтад хамрагдсан байна. Одоо шаардлагатай 6000 малын доз вакцин хэрэгтэй байгаа гэнэ. Тэд улсын мал эмнэлэг үржлийн газарт 7000 малын доз вакцин авах захилга хүргүүлээд онгоцоор авахаар бэлтгэл ажлыг хангуулаад ажиллаж байна. Аймгийн Мал эмнэлгэт нөөцөнд байсан 1,4 л буюу  2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхлэж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тавигдаж  аймгийн Мал эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар  зэрэг холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car