antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2014 Comments are off

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уран баримлуудаар гоёлоо

нийтлэсэн Admin

barimalНийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэж хүрнэх. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна. Энэ олон шагналын эзэн хэн болох нь энэ баасан гаригт тодорно. Ирж үзээд иргэн та ч саналаа нэмэрлээрэй гэж Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car