antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2014 1 comment

Өнөөдрөөс усны үнэ нэмэгдэнэ

нийтлэсэн Admin

usniiunenemegdeneШӨХТГ, Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр хуралдаж орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргасан билээ.  Энэ шийдвэрийн дагуу энэ  сарын 15 буюу өнөөдрөөс усны үнэ нэмэгдэх гэж байна. Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Тодруулбал, нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс эхлэн нэг сард 2500 төгрөг төлөхөөр болж байна.  Энэ нь нэг хоногт 83 төгрөг болж байгаа юм. Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ.Харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф  60 мөнгөнөөс  1.5 төгрөг байхаар тогтсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 16, 2014 9:54:17 am )

    demjij bna. Usnii uniig nemj une tseniig n medruuleh heregtei. irged usaa unelehgui bna sh de.

antalya rent a car