PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
PLAYTIME 2014 наадмын хүрээнд Английн “Peter Hook&The Light” ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд хүрэлцэн ирэх юм байна.
Мөн Монголын “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, уран бүтээлээ толилуулна. Энэ жилээс эхлэн тус наадамд “Соёл-Эрдэнэ”, “Давлагаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан, дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах болжээ.
Наадмын үеэр “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ.
Наадмын үеэр “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ.
Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар худалдаалж байна.
Наадмын анхны цахим хуудас www.playtime.mn 2014 оны 7-р сарын 8-наас олон нийтэд нээлттэй болох бөгөөд цахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.