antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 14, 2014 2 comments

Увсынхан шинэ арслангаа дөрвөн өрөө байраар мялаав

нийтлэсэн Admin

uls_53c358023c539_1Үндэсний их баяр наадамд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан боллоо.
Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдийн үнэмлэхийг өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр гардуулав. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг Улсын заан Н.Батсуурьт уяачдын баярын үеэр гардууллаа.

Увс нутгаас төрсөн шинэ арсландаа Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялаав.
Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы “Тоёота” компани ажилласан бөгөөд энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд круизер-200” маркийн авто машинаар шагнасан юм.
Тиймээс Увс нутгийнхан саяхан гал голомтоо бадрааж, хүүтэй болсон залуу арсландаа тав тухтай амьдрах бололцоогоор хангаж, дөрвөн өрөө байрны батламжийг гардуулсан юм.
Энэ шагналыг Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүтэй Увс нутгийнхан шагналыг нь өгч, амжилт хүслээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (July 14, 2014 8:34:18 pm )

    Amjilt husie s.han barildsan

  • зочин (July 14, 2014 9:00:25 pm )

    Унах унаа, орох орон, мөнгө төгрөгтэй боллоо одоо сайхан барилдаж наадамчин олноо баярлуулаарай даа. арслан минь. Битгий л найр наадам хэсэж бэлтгэл алдагдуулж, дүрэм зөрчиж төрийн цагдаагийн шаардлага эсэргүүцээд байгаарай гэдгийг л захия даа.

antalya rent a car