Лениний музейн барилга өмчлөлийн асуудал олон сар үргэлжилсэн шүүх, маргааны эцэст төрийн өмчид шилжсэн билээ. Тэгвэл уг барилгад “Үлэг гүрвэлийн төв музей” тогтмол цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд палеонтологийн сургалтыг хүүхдүүд, оюутан сурагчдад танин мэдэхүйн өргөн мэдээлэл олгож эхэлсэн байна.
Мөн хүүхэд, залуус, иргэд төдийгүй жуулчин гийчдийн сонирхон үздэг хамгийн эрэлт хэрэгцээтэй музей байхаар ССАЖЯ-наас төлөвлөөд байна. Уг музей өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийж, “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд толилуулж эхэлжээ.
Энэхүү үзэсгэлэн энэ сарын 11-ны өдрөөс эхлэн том хүн 2000, хүүхэд 500 төгрөгийн тасалбараар үзүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.