Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ хүрэлийн төлөө Бразил, Нидерланд багууд тоглосон юм. Гэвч эх орондоо ДАШТ зохион байгуулсан Бразилчуудын хувьд хоёр удаа дараалан ялагдал хүлээгээд байна. Тэдний тоглолт эхний 17 минутанд шийдэгдсэн юм.
Луй ван Гааль Нидерландын шигшээ багийг удирдан оролцсон сүүлийн тоглолтдоо ялалт байгуулж ДАШТ-ийг хүрэл медальтай дуусгалаа. “Улбар шар”-ууд Бразилыг нийслэл хотод нь 3 : 0-ээр бут ниргэж хүрэл медалийн эзэд боллоо.
Робин ван Перси 3 дахь минутанд Роббений авчирсан торгуулийн цохилтыг гоол болгосон бол 15 минутын дараа Дэйли Блинд Бразилын хамгаалалтын цоорхойг ашиглан гоолдсон.
Үүнээс хойш хоёр багийнхан олон гоолын боломж гаргасан бөгөөд Вейналдум 90+1 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Нидерланд түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медаль зүүлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.