Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 17. Тооно одтой, 3 хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.