Өсвөр насныханы шүтээн болсон Канадын алдарт залуу дуучин Жастин Бибер хоёр жилийн ял авчээ. Тэрээр хөршийнхөө цонх руу өндөг шидэж, 20 мянган долларын хохирол учруулсан гэх хэргээр Калифорнийн шүүхээс ийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Шүүхээс түүнд 81 мянган долларын торгууль оногдуулан, таван өдөр нийгмийн туст хөдөлмөр эрхлэх шийтгэл оногдуулсан байна. Мөн шүүхээс залуу дуучныг уур хилэнгээ жолоодох 12 долоо хоногийн курст суралцахыг албадсан гэнэ. Мөн мөрдөгчид хөршийнхөө цонх руу өндөг шидсэн хэрэгт Биберийн таван найзыг холбогдуулан шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
sosed (July 12, 2014 1:17:01 pm )
teneg batsaan
-
canchermaa (July 13, 2014 12:24:31 pm )
sahalguitej baigaad ih tom heregt unj deeeee?
2 Comments