antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2014 Comments are off

Гэр хорооллыг автозамаар холбоно

нийтлэсэн Admin

ggЭдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүн өнөөдөр “Гудамж” төсөл болон Эрчим хүчний яамнаас  хэрэгжүүлж буй “Эрчим хүч” дэд төслийнхний хамтаар нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсэд автозам, дэд бүтэц байгуулах нэгдсэн төлөвлөлттэй газар дээр нь  танилцаж, баталгаажуулахаар өглөөний 06.00 цагаас эхлэн ажиллалаа. “Чингис” бондын санхүүжилтээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн бүтээн байгуулалтыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал хариуцсан бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан, хамтран зүтгэх зорилтын хүрээнд өнөөдрийн аяллыг зохион байгуулсан юм.

Ингэхдээ хүн ам олноор суурьшсан гэр хорооллын бүсийг хотын төвтэй дэд бүтэц, хатуу хучилттай замаар холбох зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа аж. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын дэнжээс Хамбын овоо, Хайлаастын эцсийн буудал, Улиастай чиглэлд уулын бэлээс оргил хүртэл нь суурьшсан айл өрхүүдэд зориулан хатуу хучилттай зам тавихаар өнөөдөр танилцсан нь энэ.

“Дэд бүтэц, зам, сүлжээ, тээврийн үйлчилгээ хомс, алслагдсан энэ хэсэг удахгүй хотын хамгийн дээд зэрэглэлийн, өртөг өндөр хороолол, хотхон болох боломжтой. Энэ боломжийг хангахын төлөө “Гудамж” төсөл, нийслэлийн төр захиргааны байгууллага, холбогдох яамд хамтран ажиллах хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр хэлж байлаа. Ямартай ч нийслэлийн захын дүүргүүдийг тэлэн суурьшсан иргэдийн амьдрах орчин, тав тухыг хангах бүтээн байгуулалтыг удахгүй “Гудамж” төслийнхөн эхлүүлэх нь.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car