81 настай Америкийн нэрт хөтлөгч Жоан Риверс нэгэн телевизийн нэвтрүүлгээр уригдан орох үеэрээ өөрийн улсын ерөнхийлөгч Барак Обамаг “гей” хэмээн шуугиад тариад авлаа. Тэрээ уг нэвтрүүлгийн хөтлөгчийн асуусан “Америк хэзээ гомо Ерөнхийлөгчтэй болох вэ?” гэсэн асуултанд Жоан “Манайд тийм Ерөнхийлөгч байгаа шүү дээ, Обама. Харин түүний эхнэр Мишель транссексуал. Бүгд л энэ тухай мэддэг” хэмээн дэлхийн хэвлэлд шуугиан тариад байгаа юм. Тэрээр “New York Daily News” сонины мэдээлж буйгаар, Жоан Риверс хэлсэн үгийнхээ төлөө уучлал гуйх бодолгүй байгаа төдийгүй харин ч Ерөнхийлөгч болон түүний эхнэрт нь магтаал хэлсэн гэж мэдэгджээ.
Жоан “Мишель ийм дур булаам, өндөр, гоё биетэй, том нүүртэй. Хамгийн сайхан хүүхнүүд бол транссексуалууд” гэж “CNN” телевизэд мэдэгджээ.
Одоогоор ийн хэлүүлсэн АНУ-ын ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай нэр ямар нэг хариу өгөөгүй аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.