antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2014 17 comments

Б.Ариунболд: Г.Батбаяр өөрийн зохиосон үйлдлээ бидэнд нялзааж байна

нийтлэсэн Admin

Untitled-114Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл хэмээх охиныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл яриулахыг цагдаагийн байгууллагынхан зохион байгуулсан мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболдтой ярилцлаа.

-Хар тамхины хэрэгт холбогдсон гэх Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр таны талаар ярих боллоо. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлчлүүлэгчийг нь дарамталж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл ярихыг тулгасан гэх юм. Энэ үнэн үү?

-Би ажил үүргийнхээ дагуу хэвлэл, олон нийтийн өмнө ил гарах дургүй. Гарах шаардлага ч байхгүй.

Гэтэл сүүлийн үед Г.Батбаяр гэдэг өмгөөлөгч миний нэр хүндэд бүдүүлгээр халдах боллоо. Тиймээс хариу тайлбар өгөхгүй бол намайг нийгэм даяар буруутай мэт ойлгож магадгүй байна. Миний хувьд Г.Батбаярыг танина. Сайн танина. 1998 оноос эхлэн найзлаж нөхөрлөж ирсэн. Танилцсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл найз гэж бодож явдаг байснаа нуугаад яах вэ. Миний санахад энэ нөхөр өнгөрсөн сарын 10-нд надтай ирж уулзсан. Уулзахдаа “Найз нь Г.Сарангэрэл гэдэг охинд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч хийж байна. Гэтэл үйлчлүүлэгч маань өөрийгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэж яриад байх юм.  Би түүнийг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа. Ээж, аавынх нь бие муу байгаа гээд хүсэлт өгчихсөн. Батлан даалтад бараг гарчих байх. Найз нь энэ охиныг батлан даалтад гарсны дараа  нийгэмд сенсааци болгож дэгдээмээр байна. Г.Сарангэрэлээр дамжуулаад олны танил болж улс төрийн карьераа олж авах ёстой юм шиг санагдаад байх боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай үйлчлүүлэгчийг хоригдож байх хугацаанд бие үнэлэгч, хар тамхичин гэж элдвээр доромжилсон учраас түүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжилсэн” гэх зүйлүүд ярьж байсан. Тэгэхээр нь “Үнэхээр тийм асуудал байгаа юм бол батлан даалтад гаргаад тэр хэрэг явдлыг нь яриулчихгүй юу” гэхэд Г.Батбаяр “Сэтгүүлчид надад хандаж Г.Сарангэрэлээс ярилцлага авъя гээд байгаа. Тэдний аль нэгийг нь сонгоод ярилцлагад оруулья гэж бодож байна” гэсэн утгатай зүйл ярьчихаад явсан. Үүний дараа төд удалгүй Г.Батбаярын яриад байсан нөгөө охин  “Хоёрдугаар суваг” телевизэд ярилцлагад орсон байдаг. Нэвтрүүлгийг нь үзчихээд “Чи нөгөө надад яриад байсан зүйлүүдээ яриулахгүй яасан юм. Нөгөө айхтар яриад байсан юмнууд нь алга байна” гэснээс өөр зүйл хэлээгүй.

-Та Г.Сарангэрэлээр Х.Тэмүүжиний эсрэг зүйл яриулахыг хүссэн юм биш үү?

-Нэг зүйлийг тодруулж хэлэх ёстой. Г.Сарангэрэл гэгч тэр охин өнгөрсөн зургадугаар сарын 2-нд ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд албан ёсоор өргөдөл гаргасан байдаг. Өргөдөлдөө “Х.Тэмүүжин сайд намайг танихгүй гэх юм. Би түүнтэй дотно харилцаатай байсан. Би хэргээ задалмаар байна. Үнэн мөнийг яримаар байна. Нэр төрөө сэргээж авмаар байна” гэсэн зүйл бичсэн байсан. Гаргасан өргөдлийнх нь дагуу манай ажилтнууд очиж уулзахад тэр охин “Хоёрдугаар суваг” телевизийн нэвтрүүлгээр ярьсан шигээ зүйл ярьсан байна лээ. Түүнээс биш Г.Сарангэрэл гэдэг охиныг цагдаагийн байгууллагынхан болоод миний бие элдвээр дарамтлаж Х.Тэмүүжиний эсрэг зүйл ярь гэсэн асуудал огт байхгүй. Хариуцлагатайгаар хэлэх ёстой. Тэр өөрийн зохион байгуулсан үйлдлээ бидэнд нялзаах гэж оролдож байна.

-Цагдаа гэж байгаа ч УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ ажиллагааг зохион байгуулсан гэж Х.Тэмүүжин сайд хэлсэн?

-Би хэд, хэдэн зүйлийг хариуцлагатай мэдэгдье. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай нэг ч удаа уулзаж байгаагүй. Таних ч үгүй. Хоёрдугаарт, Г.Сарангэрэлээс яриа авсан сэтгүүлчийг ч бас танихгүй. Гуравдугаарт, энэ хэрэг аль шүүхэд, хэн гэдэг шүүгч дээр байгааг мэдэхгүй. Тэгээд ч батлан даалтад гаргадаг асуудал миний эрх үүрэгт хамаарах зүйл биш. Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг цагдаагийн байгууллагынхан зохион байгуулаагүй. Миний алдаа гэвэл Г.Батбаярт найз нөхдийн хувиар дэндүү их итгэсэн явдал байжээ.  Энэ хүн 16 жилийн нөхөрлөлөө сүйтгэж олонд танигдах гэсэн өөрийн арчаагүй байдлаа надаар дамжуулан ашиглана гэж даанч бодсонгүй. Зөвхөн өөрөө энэ бүхнийг зохион байгуулчихаад дараа нь цагдаа тэр тусмаа намайг энэ явдалдаа хутгасанд харамсч байна.

-Г.Батбаяр танд ямар нэг өш хонзон санаж явдаг юм биш биз?

– Түүнийг 1998 оноос хойш танина гэж хэлсэн. Миний хувьд энэ залууг дэндүү сайн мэднэ. Гэхдээ урьд нь  ямар ч амьдралтай байж болно. Яах вэ, найз нөхдийн хувиар урьд амьдралынх нь талаар тоглоом шоглоомоор хэлж байсан удаа бий.  Үүнд л  мань хүн эмзэглэсэн бололтой юм. Гэхдээ Г.Батбаярыг олон удаа хэцүү байдалд орж байхад нь шөнө орой гэлтгүй тусалдаг л байсан. Үүнийг маань мартаагүй байх.  Хуулийн сургуульд оруулахаас эхлээд тусласан бүхнээ яривал их юм бий. Эцэст нь хэлэхэд найз нөхдөө сайн таних хэрэгтэй юм гэдгээ ойлголоо. Би энэ хүнийг надад ингэж хандана гэж төсөөлөөгүй. Миний нэр хүндэд халдаж, цагдаагийн байгууллагыг зохион байгуулсан мэтээр олон нийтэд тараасан тэр явуургүй үйл ажиллагааг нь шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу шалгаж байна.

 

Д.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zahiin chenj (July 08, 2014 9:22:02 am )

    batbayar soliorchihson gar sh manai zahiinhan tuunii tuhai sain medne unen butehgui gar daa. mungunii tuluu yu ch hiij chadna

  • zochin. (July 08, 2014 9:53:27 am )

    KKK Tiimuu iim huntei naiz baisan tsagdaagiin alban tushaaltan ch bas butehgui gar baina sh dee. kkk Huuliin surguulid oruulhad tusalsan ch geh shig. Tiim bolohoor buh zuiliig minii toloo minii zaavaraar hiih estoi geed het itgesen yum uu.Huuliin surguuld hussen hun buhen ariin haalgaar orj baisanii gai ene dee.Iimerhuu humuus osson torson suuri humuujil ni zan torh ni huulich baih nohtsold tohison gejuu.Ali ali ni neg l bishee.Harin Temuujin said bol bugediig zovoor mederch baigaa uhaantai zaluu. Ene zavaan zohiol bichij nairuulj gol dur bulaatsaldaj baigaa teneguud hezee heddugeer buleg deeree hen ni hen be gedegee haruulj duusah yum boldoo.

  • zochin (July 08, 2014 10:31:48 am )

    tegeheer temuujingiin buh uildel unen boloh ni batlagdaj baina da ter batbauar ni heden tugrug olj avah huguu utagaaraa sarangerelleer togloj baasanhuu gishuun shig hurdan eh hurliin gishuun boloh um baina l da yamarch tsagdaagiin hun unen um yarij baigaa bol shuud hel l gej heleh bolohoos huuj haa gej helehgui biz de Munhbauasgalangiin ch zuv bolloo do iim archaagui umguulugch naraas salaachee

  • Anonymous (July 08, 2014 10:34:30 am )

    huuliin surguulid oruulsan genuu. ooroo bas no-toi l gar bna

  • тэнэг (July 08, 2014 11:01:24 am )

    ӨӨрөө эрүүгийн цагдаагийн ажилтан байж хүнд тийм зөвлөлгөө өгч байдаг өөрийнхөө буруугаас л хүний олз болсон байна даа. Бараг Тэмүүжин сайдын эсрэг турхирсан болчихож байгаам биш үү.

  • Janjin Ganzorig (July 08, 2014 11:40:02 am )

    Naizaar mini namaig tanidag uchirtai!!! Iim naiz tsoohon baidagt harin itgeltei yvaarai er hunii hugarha duu mini

  • araichde (July 08, 2014 11:41:51 am )

    araichdee ed nar bugdeeree hahuul alban tushaaliin uur uurhainuud. yaj mongol oron hogjonodoo hoid solongos shig hatuu bh heregtei

  • Балдан (July 08, 2014 11:43:43 am )

    Харанхуй цагдаа нарын хийж жүжиглэн гавъяа байгуулж, алдар цол, албан тушаал, эд хөрөнгөд хүрч ирсэн “Ганц арга” нь энэ. Тэнэг юм болохоороо Тэмүүжинд хэрэглэх гээд баларч байгаа нь тэр. Цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нар монголын бүх цагдаа нарыг гэмт хэрэгтнүүдийн гар, хөл болгочихсныг Тэмүүжин сайд мэдээд өөрчилөлт хийх гэхээр, хуучин шалгарсан аргаараа унагах гээд байгаа ёр нь тэр

  • ulaan (July 08, 2014 11:59:06 am )

    yg unen ene arga chin ybj ybj nuguu l ardiin hamiihnii hiideg zuil uildel mun duu ymarch ued uuriiguu golohgui vm daa odoo bolitsgoogoochee vm hiij bgaa humuusee taiban bodoj setgej ajliig ni hiilgebel hojim ur ach nart mini l heregtei dee odoo ashig ni garahgui ch hojim uneheer zub zuil hiijee gedegiig medeh bolno doo temuujind helehed hiih gej bgaa zuildee etssee hurtel unench sn hiigeerei gej husie

  • ичмээр (July 08, 2014 12:01:23 pm )

    халз ярилцлаганд орчихооч,тэгээд үнэмшье,гэхдээ Батбаяр өмгөөлөгч бол асар их но-той гар,тэр муу охин ийм мангасуудын өгөөш болчихлоо,

  • Dd (July 08, 2014 12:05:01 pm )

    Gj

  • Tulga (July 08, 2014 12:07:13 pm )

    UgasA batbayar mongonii toloo yahaas ch bvtku gar daa meddeg hvn n medne dee sain nzuda chadaj yavdag gar daa

  • zonguo (July 08, 2014 12:37:24 pm )

    uher mongolchuud

  • zochin. (July 08, 2014 1:58:08 pm )

    Baldan chamd bayr hurgei chi yg zov bichsen baina. Temuujing demjih heregtei.

  • zochin. (July 08, 2014 2:03:00 pm )

    Hoorhii chenjuuded uhaan suulgaach burhan mini. Bas zov bichij hun gutgen doromjilj bolohguiee gedegiig dandaa mongonii hojoo boddog tarhind ni suulgaj ogooch.kkk

  • ТАНЫГ ШҮТЭГЧ ФЭН (July 08, 2014 9:38:03 pm )

    Билэгт гэж нэг сайхан архичин танхай хулгиан нөхрийг цагдаагийн дарга болгосоны хамаг гай энэ. Өнөөдөр хүчний байгууллагаар тоглоод дууслаа ш дээ.

  • secret (July 09, 2014 12:21:57 pm )

    Temuujin uuruu ch gsn huleen zuvshuursun bizde sarangereltei dotno haritsaatai bsn er ni gereesee gaduur zaluu er hunii huvid tiim ym hiideg gedgee helsiishde ehner ni uuchildag ntr gd. Sarangereltei unttsan l ym baij huuhdiin amidralaar toglood haychihiimaa neeree hugiin sda

antalya rent a car