antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2014 Comments are off

Өнөөдөр болох үйл явдлууд

нийтлэсэн Admin

09:00 цагаас Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Сурын талбайд эхэлнэ.

10:00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт ажиллана. 09.30 цагт Хангарьд ордны гаднаас сэтгүүлчдэд зориулсан унаа явна. Утас: 91040607

10:00 цагаас өнгөрсөн 7 хоногт “Ундраа” хүүхдийн зуны зусланд 200 орчим хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан, мөн баяр наадмын өдрүүд ирж буйтай холбогдуулан хоолны эрүүл ахуйг хангах, хоолны хордлогын талаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэх хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны 204 тоот өрөөнд болно.  Утас:328773

10:00 цагаас Эрчим хүчний яаман дээр тус салбарын ажилтан ажилагсдад төрийн дээд одон медаль гардуулах ёслол болно.
Утас: 88008516

10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн бондын журам батлах тухай, нийслэлийн тээврийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн цэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 325044 88781218

11:00 цагаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтын талаар хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх уулзалт ЦЕГ-ын Хурлын танхимд болно. Уулзалтад ЦЕГ-ын даргын зөвлөл, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын удирдлагууд болон Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцоно. Утас: 70111955

12.00 цагаасЕрөнхий сайд өөрийн ашиг сонирхлын хүрээнд AMJILT.COM сайтыг хаасан асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд  Монголын сайтын холбооноос мэдээлэл хийнэ. Утас: 99267006, 99002861

 12:00 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд 2013 онд шинэчлэн хэвлүүлсэн Улаан номыг цахим хэлбэрт оруулсан тухай мэдээлэл хийнэ. Утас: 99130782, 99894441

14:00 цагаас Хаан банкны “Улаан гэр” галлерид Playtime наадмын албан ёсны цахим хуудсын нээлтийн ажиллагаа болон тус наадамд оролцох хамтлаг, дуучдын талаар танилцуулна. Энэ жилийн уралдаанд АНУ, Орос, Япон Улсаас амьд хөгжмийн хамтлагууд оролцож байгаа юм. Утас: 99014832

20:00 цагаас Үлэг гүрвэлийн төв музейд “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88118075


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car