Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан “Ноёд” группын Ерөнхийлөгч Г. Буяндоржид холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүх дээр нээлттэй эхэллээ.
Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.
Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа гэнэ. Харин Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдох хэргийг тусгаарласан байна. Одоогоор Г.Буяндоржид холбогдоод байгаа хэрэг нь 10-аас дээш жилийн хорих ялтай ажээ. Шүүх хурал нээлттэй болж байгаа учраас хэвлэл мэдээлэлийн байгууллагууд сурвалжлах боломжтой ажээ.
Г.Буяндоржийн хохирогч ярилцлага өглөө
У.Болд
WWW.ZONE.MN
Холбоотой мэдээ
-
дерик (July 08, 2014 6:53:00 pm )
Буяндорж гэгч нөхөр 1993 онд анх Сэлэнгэд Хүнсний үйлдвэрийг худалдаж авахдаа Ноед архи үйлдвэрлэж зарж байхдаа энэ нэрийг ашиглсан шүү дээ. Буяндорж нь найз Эрдэнэбат,цагдаагийн эдийн засаг төлөөлөгч ахмад Г.Ганболд нартай хамтарч архины үйлдвэр байгууллаж байсан. Сүүлдээ Эрдэнэбаатарыг зодож, Ганболдыг Хөвсгөлд цагдаагийн төлөөлөгчөөр зайлуулаж байсан гэдэг Одоо энэ 2 хүн амьд л байгаа гэсэн
1 Comment