antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Хулгайчийг хулгайчаар солих гэнэ

нийтлэсэн Admin

Сонгуулиас хойш хэсэг чимээгүй байсан  халаа сэлгээ өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх газрын дарга нарыг томилсноор эхлэв. Дараагийн халаа сэлгээ Төрийн өмчийн хороог дайрах нь тодорхой болов.

АТГ-аас ТӨХ-ны дарга Д.Сугарыг  «Эрдэнэт» үйлдвэрт гаднаас нийлүүлсэн ган бөмбөлгийн асуудал болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогдуулан сэжигтнээр татсанаа зарласан. Гэвч түүнийг шалгаж эхэлсэн нь ердөө л ТӨХ-ны даргын суудлаас мултлах арга аж.

Мэдээж Д.Сугар энхийн цагаан тагтаа биш. Ажил хийж байгаа хуыд алдах онох зүйл гарна. ТӨХ гэдэг нүсэр байгууллагыг тол-гойлох хугацаандаа төрийн мөнгөнд савраа дүрж, гадна дотны компаниудтай хүзүү сээрээрээ холбогдсон гэдэг мессэж саяхнаас хүчтэй ниссэн.

Тэгвэл түүний оронд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэнг томилох гэж байгаа нь олны эгдүүцлийг төрүүлэх болов.Х.Хэрлэнг АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга байхаасаа л улайм цайм, луйвар хийж хөлжсөн хэмээдэг. Тиймээс нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солих хэрэг байна уу гэдэг эргэлзээ яах аргагүй төрне. Магадгүй чононд хонь хадгалуулдгийн үлгэр болж ч мэдэх юм.

Сураг сонсох нь ээ, ТӨХ-ны даргыг солих ажлыг МАН-ын “том дарга”  нараас гардан гүйцэтгэж байгаа гэнэ билээ. АМГТХЭГ-ын дарга асан Лу.Болдын тушаалаар орлогч даргын албанаас жийгдсэн Х.Хэрлэнг «дээрээс дэгээдэж» өөд нь татаж, ТӨХ-ны газрын дарга болгосон. Өдгөө түүнийг МАН-ын «том дарга» нараас ивээлдээ авч, ТӨХ-г удирдуулахаар хөдөлж эхэлжээ. Харин Х.Хэрлэнг ТӨХ-ны дарга болгосны дараах томчуудын санаархал нь Таван толгой. ТӨХ-ны дарга хуулиараа «Эрдэнэс Таван толгой» ХК гэх «баян» айлын эзэн болно. Тийм ч учраас энэ томилгоо ихэд чухал.

Хамгийн сонирхолтой нь «Шинэ шивээ» ХК-ийн захирал У.Хүрэлцоож, Х.Хэрлэнтэй үй зайгүй найзууд гэнэ. Тиймдээ ч Х.Хэрлэн, У.Хүрэлцоож нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хуваан эзэмшдэг юм байх. Шивээ-Овоо энэ хоёрын мэдэлд очих ажлыг өнөөх л Х.Хэрлэн гүйцэтгэсэн.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг 2004 оны 12 дугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож захиралтай «Шинэ шивээ» компанид шилжүүлсэн байдаг. Ингэснээр Х.Хэрлэн «Шинэ шивээ» ХХК-д хувь эзэмшдэг болсон гэх юм билээ. Тиймээс Х.Хэрлэн ТӨХ-ны дарга болсныхоо дараа даргатайгаа хамтран менгөний уурхай — болох

Таван толгой руу зүтгэх нь гэсэн хардлага нийгэмд төрөөд байна.

Х.Хэрлэн нь өдгөө «Монгол шуудан» ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын    хамтарсан «Монголболгаргео» ХХК-ийн ТУЗ-ийн дарга, «Дарханы төмөрлөгийн үйлдвэр» ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх мэт томоохон албан тушаалуудыг давхар хашдаг.

Түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Х.Хэрлэнд хувийн компанийн ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэж байв. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн  гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухаи хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлүүд нь шил шилээ даран хөвөрчээ. Үүнд нь тухайн үеийн Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, Х.Хэрлэнгийн толгойлж байсан кадастрын хэлтсийн булхайг илрүүлж, ёстой л бужигнуулсан байна.

Тухайлбал АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийгтөлж, лицензолгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан болох нь тогтоогджээ. Гэтэл төлбөр төлөлгүй дарагдаж байсан 120 өргөдөл нь хууль бусаар лиценз болчихсон байж.

Учир нь улсын төсвийн 400-680саятөгрөгөөрхайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д .Жаргалсайханы тушаалаар    Кадастрын хэлтсийн Дарга Х.Хэрлэнгийн  мэдэлд шилжүүлжээ. Энэ дагуу Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бусаар лиценз болгож өгсөн байна. Дээрх шалгалтын явцад өмнөх хэргүүд нь ч сөхөгдсөн.

2002 онд Үйлдвэр худалдааны яамнаас зарласан 1:50:000 масштабын судалгаа явуулах сонгон шалгаруулах тендерийн үеэр Х.Хэрлэн дарга төсвийн 108 сая төгрөгийг завшсан байдаг. Энэхүү тендерт «Гео-Эрэл» ХХК шалгарч, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Хутаг уулын 301.203 мянган га талбайд улсын хөрөнгийн 108 сая төгрөгөөр судалгааны ажил хийсэн байна. Судалгааны ажил ч дуусч, 150 гаруй ашигт малтмалын эрдэсжсэн цэг, ордыг илрүүлсэн аж. Харин ажил дууссаны дараа тайланг олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтаар хувь хүн, аж ахуйн нэгжид өгөх ёстой байв.

Гэтэл АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны 10 дугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг «бэлэглэсэн» байна. Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай «Гео инфо» ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1.750 мянган ам.доллараар зарчихаж.

Үндсэндээ Х.Хэрлэн Хөвсгөл суманд улсын хөрөнгийн 108 сая төгрөгөөр хайгуул хииж, эрдэнэстэй газар гэдгийг нь тогтоосны дараа Б.Цогтсайхан гэдэг нөхөрт зарсан байдаг.

Ийнхүү Х.Хэрлэнгийн хийсэн балгаар улсад 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Гэвч үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байсан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл АМГТХЭГ-т дарга болоод дэвшиж байв. Энэ мэтээр Х.Хэрлэнгийн кадастрын албанд байхдаа хийсэн хууль бус үйлдлүүдийг тоочоод барахгүй.

Хамгийн гол нь Х.Хэрлэнгийн эхлэлийг нь тавьсан хууль бус үйлдлээс болж, «Алтан дорнод Монгол» ХХК-ийн захирал Паушок Монгол Улсад 150 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад хил даван зугтсан билээ. Энэ хэргийн гол буруутан болох Х.Хэрлэн 2002 оны тавдугаар сарын 15-нд «Алтан дорнод Монгол» ХХК-д Төв аймгийн Заамар сумын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар олгох зөвшөөрөл олгосон байдаг.

АМХЭГ-аас мултарсныхаа дараа гудамжинд лааз өшиглөсөн Х.Хэрлэн өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн менежер хийсэн. Энэ нь амжилттай болсон. Харин удалгүи том даргынхаа буянаар ТӨХ-нд ирж томоохон өмч, хувьчлалыг шийдэх асуудлыг хариуцаад сууж байна. Сурсан занг сураар боодоггүй гэдэг шиг мань хүн саяхнаас Төрийн банкийг хувьчилна хэмээн том дуугарах болсон.

Хэрэв Х.Хэрлэн ТӨХ-ны дарга болбол эхний ээлжинд яригдаж буй төрийн өмчит 10 том компанийн хувьчлал яаж завхрах бол? Амташсан хэрээ 13 дахина гэдэг дээ. Кадастрын албанд байхдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг өөртөө ашиг гаргаж зарчихаад сууж байсан хүнд бүхэл бүтэн төрийн өмчийг даатгана гэдэг бодох л ёстой асуудал.

Ер нь бол хулгайчийг хулгайчаар солих хэрэг байн уу.

Б.Даваахүү

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car