Өнгөрсөн пүрэв гарагт улстөрийн амьдралд нэгэн дуулиан өрнөсөн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгыг өрөөндөө дуудаж уулзсан, хэний ч таамаглаагүй бараалхалт байв.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлаа сайн дураараа ширвэсэн “Женко” нэгэн цагт өстөн дайсан шахуу явсан найруулагч Го.Бадарчтай хамтран “100 чухал сэдэв” хэмээх захиалгат нэвтрүүлэг хийж, урагшаа чиглэсэн нарийн төмөр зам тавихыг дэмжигчдийг “Эрлийз үү, хурлийз уу” хэмээн баахан цусны шинжилгээ хийгээтэхсэн биш Ерөнхийлөгчийн эгдүүг хүргэж “Телевизийн дэлгэц, айлын хойморт цус шинжлээд сууж болохгүй” хэмээн зэмлүүлээд авсан.
Ерөнхийлөгчийн “Женко”-г буруутгасан гол асуудал нь 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого байсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмөр замын бодлогын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий. Ямар улс руу гаргаж байна тэр улсынхаа царигийг л тавина гэсэн үг” хэмээсэн нь “Баттулга аа урагшаа нарийн царигтай төмөр зам тавина ойлгов уу. Өөр асуудал байхгүй, гүйцээ” гэсэнтэй агаар нэгэн юм. Хачирхалтай нь энэхүү халуухан ярилцлагын үеэр “Женко” ганц үг амнаасаа унагалгүй, шазуур зууж суусаар байгаад гарсан билээ.
Хэдийгээр Ц.Элбэгдоржоос хатуухан үг дуулсан ч “Женко” тийм ч амархан буугаад өгөхгүй нь тодорхой. Чин ван Ханддоржийн нэгэн цагт айлдсан “Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайны мөрийг бүү гарга” гэсэн хилэнт үг өнөөдөр монгол хүн бүрийн цээжинд улам л хүчтэй лугших болсон нь Х.Баттулгын барьцаа лавшруулах хамгаас хүчирхэг дэмжлэг гэдгийг эрх баригчид ч, Ц.Элбэгдорж ч хамгийн сайн ойлгож байгаа учир түүнд үүнээс илүү хатуурхаж чадахгүй. Хатуурхаад ч наадах нь дөнгөж сая сургуулийн ширээнээс боссон юм үзээгүй шалдан банди биш болохоор ёстой л “Нэг чихээрээ сонсоод, нөгөө чихээрээ гаргах” нь ойлгомжтой. Бүтэн 30 минут хар цагаан дуугүй лүглийж суусаар Ц.Элбэгдоржийн өрөөнөөс гарсан тэрээр тэр оройдоо л “Хөршөө мууллаа л гэх юм. Түүхээ л ярьсан даа уг нь. Түүхээ мартах юм уу, тэгээд” хэмээн жиргэсэн нь Ц.Элбэгдоржийн хатуурхал түүнийг тэгтлээ айлгаагүйгээр барахгүй, тийм ч амархан бууж өгөхгүй гэдгийг нь илэрхийлсэн хэрэг болов уу. Тэрбээр нэгэнт л эргэн тойронд нь язганалдаж байгаа “Бууны нохойнууд”-аас эгнэгт хөндийрөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн тул түүнийг хэн нэг Дорж, Дамба шиг өшиглөөд хөөчихнө гэж байхгүй. Тэгээд ч “Зөв нь буруугаа дийлж, зөөлөн нь хатуугаа элээнэ” хэмээн монголчууд төдийгөөс өдий хүртэл зүгээр ч нэг хэлэлцсээр ирсэн хэрэг биш билээ.
Давхар дээлээ өөрийн хүслээр тайлж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын сэнтийгээс буугаад удаагүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга сайдын алба хашсан сүүлийн сарууддаа Засгийн газрын хуралдаанд суухаа больж, “Юу бүтээнэ гэж тэр завхарсан хуралд суух вэ” гэчихээд Баянгол зочид буудалдаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан. Энэ талаар нь ч түүнтэй байнга сөргөөцөлдөж байдаг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Х.Баттулга аа чи төрийн ажил хийхгүй бол, чаддаг хүнд нь өг” хэмээн байнга л дайрдаг байв. Тэгвэл Х.Баттулга гэдэг улстөрч юу бодож, юу хүсч мөрөөдөж явдгаа дуулиант нэвтрүүлгээрээ товч тодорхой илэрхийлчихсэн.
Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч гэгдэх Д.Дамба гэх нөхрийн Монголын газар нутаг, байгалийн баялгийг Хятад руу хараа хяналтгүй зөөж, газар нутгаа ч түрээслүүлэх маягийн геополитик ярьсан цэцэрхэлд илт дургүйцэж “Би явлаа. Ийм бууны нохойнуудтай юу ярьдаг юм” хэмээгээд хаалгаа гаднаас нь хаачихаад явах зоригтой байсных нь төлөө түүнд талархагсад улам л олширно уу гэхээс хорогдохгүй болсон нь ч үнэн. Ерөнхийдөө Монголын төрийг бууны нохойнуудаас цэвэрлэх Х.Баттулга гэдэг улстөрч цаг үеийн шаардлагаар тодорч байж ч болзошгүй.
Улс оронд хэрэгтэй цаг тулгарсан үед жинхэнэ эх орончид төрөн гардаг нь амьдралаар батлагдсан үнэн. “Женко”-гийн тухайд нэг иймэрхүү. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд тагнах, чагнах төхөөрөмж тавьсантай холбогдуулан Н.Батбаяр сайд тун ч цухалдуу яваа дуулдсан. Сүүлд авсан мэдээгээр “Би ингэж олон хүний шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог болж явахаар энэ сайдынх нь албыг өгчихсөн ч яадаг юм” гэж яваа сурагтай. Түүний асуудлыг авч хэлэлцэх байсан УИХ-ын чуулганаас АН дахин завсарлага авснаар “Фортуна” сайд магадгүй Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар сүүлийн долоо хоногийн ажлаа хийж явж мэдэх л юм.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монголын улстөрд иймэрхүү хоёр дуулиан дэгдээд өнгөрсөн. Харин цаашаа хэрхэн өрнөхийг чухамхүү цаг хугацаа л харуулах бизээ.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ард (June 30, 2014 9:37:44 am )
маш ЗӨВ Баттулгаа ОЛОН АРД ДЭМЖИЖ байна бууны ноходыг яах цаг ирнээ
-
Anonymous (June 30, 2014 11:56:37 am )
Баттулга богино ухаантай, богино зайд улс төр хийх юм. Тэр, энэ эрлийз хурлийз, гурван үеийнх нь намтарыг шалга, өргөн төмөр замын вагоныг хүртэл Хятадууд асгаж байж шалгаж оруулдаг … Ийм боловсролгүй улс төр хол явахгүй. Тавдугаар цуваа баахан шаагиж байгаад л чимээгүй болдог. Ц. НЯМДОРЖ ах харин ч зоригтой ухаалаг, жинхэнэ эр хүн.
-
kkk (July 01, 2014 10:27:42 am )
Nyamdorj guai ta uuruu ene setgegdeliig bichsen uu ha ha ha. eleg hushluu
-
-
irgen (June 30, 2014 6:57:04 pm )
battulga uuriiguu l xiigeed bxiin ug ni ner xund bol gaigyi bsan daanch suuldee xet xubiin erx ashig bodood bx shig bn tumor zam, sainshandaa xiix ajiluud zunduu l bsan xigeegyishdee
-
Америкаас (July 01, 2014 6:19:42 am )
Яаж нэр хүндээ унагасан гэж мал аа? Чи харин Монголын газар шороон дээр одоо тааваараа жаргаж байна. Хэрэв муусайн эх орноосоо урвагчдын гайгаар бид хятадын Монгол болчихвол хэдэн жилийн дараа ингэж тарвалзаж чадахгүй болоод ирэхээрээ нээрээ зөв юу хийж байж ухаарах цаг ирэх байлгүй. Тэгж амаа барихгүйн тулд одооноос Баттулга гишүүнтэй нэгдэж, дэмжих хэрэгтэй байна за. За тэр Дамба бол жинхэнэ бууны нохой. Сайхан амьдармаар байна ш дээ гэчихжээ бас. Дамба гуай та Монгол оронд минь сайхан тааваараа жаргаагүй яачихсан юм. Юунд тэгтлээ зовчихоов? Чиний өдий зэрэгтэй, бусдын бөгсийг долоож хэдэн доллар хармайлсан чинь чамд жаргал биш үү ???????
-
-
-
Ãàëäàí ìýýðýí (June 30, 2014 9:42:38 am )
Ерөнхийлөгчийн зөв боловсролтой хүн эх орон ч хүн өөр юм ард түмэнд ерөнхийлөгч үнэн байдлыг л ойлгуулсан орос болохоор өргөн царигтай төмөр зам дагууд нь тавина гээд байгаа байхгүй юу Монгол болохоор өргөнийг нь тавиулна нарийныг нь ч тавиулна гээд байгаа юм хамгийн гол нь нарийн царигтай төмөр зам нь манайд ашигтай яагаад гэхээх урд хөрш нь ойрхон байгаа байхгүй юу урд хөршөөрөө дамжуулаад цааш нь 3 дагч оронд нүүрсээ экспортлох боломтой юм Оросуудад 70 жил дарамлуулж удирдуулж хамаг л сайн гэсэн бүхнээ өгч шилдэг эх орончдоо алуулаа биз дээ Хичнээн аавын хүүгийн алтан амиар тусгаар тогнолоо авч үлдэх юм бол доо гээд Чойбалсан согтуу уйлж байсан гэдгийг бүү март манайхаан
-
чи бас бууны нохой бололтой (June 30, 2014 10:01:49 am )
чи бас бууны нохой бололтой. хамаг баялгаа хятад руу духуулаад хаячихаар тэд манайхны өмнөөс цааш нь гаргаад үнэ хүргээд зараад өгөх үү
-
Nehel hatuu... (June 30, 2014 10:10:43 am )
MALAA urgun nariindaa bish shde gol n hilee 7 tsoolj uurhairuu orson muhar tumur zam heregtei yu? Ternees bish nuursee zarahgui gej hench heleegui bna hunii ug sain sons dagz min
-
ЗОЧИН (June 30, 2014 11:07:17 am )
Улс төрийн бодлого хэлэлцэж байх үедээ нэгэт “Төрийн хар хайрцагны бодлого” гэгчээ гээчихсэн учраас ингэж түмэн балаг буман шившгээ дэлгэж Нийгмээрээ Нийгмийн бүх түвшинд будилж эцэстээ “долоон булчихайгаа” олны өмнөө тоочилцож байгаа шүү дээ. Түүнэс гадна Орос Улсыг үзэн ядах Нийгмийн сэтгэлгээ, хувь хүний өш хонзонг ашиглан асуудлыг шийдэх гэж байгаа нь туйлын буруу юм. Ер нь тэрхүү төмөр замыг барих үед Нүүрсний асуудал нь Оросын Байгалийн хийгээр солигдоод Эдийн засгийн ач холбогдлоо алдаж харин ч хятдуудын аялал жуулчлалын “зугаалгын газар” болчихсон байх бий. Монголчууд бүдүүн нарийн төмөр зам гэж талцаж байх хооронд Орос хятад хоёр “толгой дээгүүр нь харайгаад Байгалийн нийлүүлэх” болсон нь угаасаа наад төмөр замын асуудлаа хаах замд оруулж буйг бүү март. Хятад ингэж дотор нь талцуулж байгаад “ашиг” гэгч харуулж манантуулж байгаад хэрхэн “шаахайны мөр гаргахгүй орох” тактикаа боловсруулж байна. Нүүрс зарж мөнгө олох нь хэдэн жилийн орлого вэ? Өнөөдрөөр нөгөөдрийг харж чадахгүй хүнд маргааш гэж ерөөсөө ч байлаггүй юм. Санагтун, сэрж санагтун, бас дахин сэрж санагтун
-
Би (June 30, 2014 11:36:59 am )
Хошгируулдаг ерөнхийлөгч дэндүү тэнэг гэдгээ түмэнд харуулсан. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Аль аль тал нь газрын баялгаа ухаж гаргах, боловсруулах, худалдаж борлуулах шуналтай байгаа ч гэсэн яаж ч бодсон Х.Баттулгын зөв болохоос өөр арга байхгүй. Олон зуун мянган жилээр өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн энэ их баялаг өнөөдрийн БИДНИЙ ҮЕД ухсан нүх болон үлдэх нь тодорхой боллоо. Ядаж Баттулгын санаснаар болох юм бол аж үйлдвэр хөгжих боломж гарч ирэх юм даа.
-
-
GG (June 30, 2014 9:45:49 am )
ARD TUMEN HUCHTEI BID HELJ HASHIGRAJ BJ ENE BATBAYAR ALTANHUYAGAAS SALAHGUI BOL BATTULGA GANTSAARAA YAJ BUULGAH BILEE!!! ARD TUMEN YUNAAS CH ILUU HUCHTEI!!!
-
МОНГОЛ ХҮН (June 30, 2014 10:05:12 am )
хулгайч хулгайчаа барьдаггүй. энэ баттулга бусдын адил хулгайч, хулгайч хулгайчдаа том гарын хулгайч.
Дамбыг доромжилсон нь эр зоригийг жишээ биш харин хулчигар, өөдгүй амьтаны жишээ. харин алтанхуягтаа тэгэж хэлээд хаалга савсан зоригтой гэж хэлэж болно. -
zochin (June 30, 2014 10:08:44 am )
Uls ih ornoo hariin turemgiilelees hamgaalan temtsie.eh orniiho hors shoroo gazar nutgaa hairlan hamtdaatemtsie.X.Battulga ta bitgii shantraarai ardchini mongoliin ard tumen bgaa shuu.shudraga es bugdiig yalna gedegt itgeltei bna.tand amjilt!!!
-
Додоо (June 30, 2014 10:26:01 am )
Яаж ч үзэн ядаж,шүүмжилсэнч Бттулгыэ зөв. Ерөнхийлэгч маань зүгээх л Алтанхуяг зүүлэгт тал засах шаардлага гарсан байхгүй юу?
-
Anonymous (June 30, 2014 10:40:13 am )
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХЭЭР САНААРХАСАН ЖИНКО БУЛЭГЛЭЛҮҮДЭЭ ЖИНКО УЛС БОЛООД АРД ТҮМЭН ЧИНИЙ БООЛ БОЛЖ ЛУУХААН ГО БАДАРЧ ЧИНИЙ БУЛЭГЛЭЛИЙН БӨГСИЙГ ДОЛООХУУ ТА НАРЫН ТӨЛӨӨ БОСОЖ ТЭМЦЭХ ҮҮ БИТГИЙ ГОРьД
-
EKUT (June 30, 2014 10:44:06 am )
Нэгэн цагт монголчуудаа гээд хошигруулчий гэж ярьж Элбэгдорж үндэсээрээ өөрчлөгдөн гэж юу л бол. Бохир аргаар ерөнхийлөгч болсноо ер нь бол сохор аз л гэж бодох хэрэгтэй. Аавыг нь баривчлаад (Энхбаяр) хүүг нь Монгол банкны ерөнхийлөгч болгочихдог улс төр гэж юу байхав. Монголын ард түмнийг жинхэнэ утгаар нь доромжилж байгаашдээ угаасаа.
-
Зочин (June 30, 2014 10:57:35 am )
Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга
-
Лха (June 30, 2014 11:00:03 am )
Ардчилсан төрд хэн нэг нь үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлдэг эрхтэй билээ.Гэтэл хүн үзэл бодолоо илэрхийлсэний төлөө ерөнхийлөгч мэдээллийн хэрэгсэл ашиглан түүнийг хорих ёсгүй гэж бодож байна .
-
USA (June 30, 2014 11:02:42 am )
Battulga gishuunee dulhiin untsug bulan burt taniig demjij baina.
Mongol tsusnii tuluu -
Haramsaj bna (June 30, 2014 11:06:54 am )
Ene bl huuramch dvr,uran iltgegch,,,,,ard tvmen teneg bich,negdsen vndsenii baiguulaga giin gishvvn bolson ,bas zorigt Agsanii Dvv oeyn vagaad deeshee dvvleed bna,bat vvl ,elbeg 2-t no bga blhoor ,bantsan da darga bolgoj ogch bna,,,nasaara tor iin sandald suuhgvi,medeej,vldsen hugasta ga ashiglah gj steriij bna,,,,,
-
өө (June 30, 2014 11:09:17 am )
хүн бүр үзэл бодлоо хэлэх эрхтэй
-
залуу (June 30, 2014 11:09:41 am )
Хувиараа төмөр зам тавьж эхэлсэн М -Си-Эс компаныг яаж хорлож, ажлыг нь нурааж, тэнд ажиллаж байгаа монголын хэдэн мянган залуусыг яаж хорлож байлаа даа энэ Женко.. ер нь өөрийнхөө мэдлийн компаниудад их сургууль төггсөн залууст аль болох бага цалин өгөхийг л боддог. тэгсэн хирнээ сарын 1-2 саяын цалин өгдөг М-Си -Эс компаныг байнга л доош хийсэн ярилцлагыг өөрийн мэдлийн ТВ, сонин, сайтуудаар цацаж явдаг байсан даа. энэ хэдэн жил юу хийсийн? хэдэн зуун км төмөр зам тавьчих байсан цаг хугацааг энэ Баттулга л үймүүлсээр байгаад өнгөрөөсөн.
-
baas (June 30, 2014 11:11:19 am )
Baraagaa zarj hudaldaj mungu tugrug olj amidardag gedgiig medehgui huuhed ch baihgui. Getel hooson tseejee balbagchid eh oron gej myunga orilood buhal sahisan nohoi shig boloh niee.Battulga uuriiguu yu gej bodood baigaa amitan be.Chamaig demjij baigaa humuus tsuuhun shuu
-
зочин (June 30, 2014 11:24:20 am )
Баттулга Алтан хуяг эсвэл Элбэгдорж, Нямдоржид муусайн бууны нохойнуудтай юу ярьдаг юм гээд хаалгыг нь хаагаад явбал энэ жинхэн нэр төр болой.
Хулгайч Хулгайчтайшгаа үзэлцэж байна шүү дээ? Бид үүнд нь оролцоод яахав хөндлөнгөөс үзэж баясаад байхад болно. -
Би (June 30, 2014 11:37:49 am )
Хошгируулдаг ерөнхийлөгч дэндүү тэнэг гэдгээ түмэнд харуулсан. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Аль аль тал нь газрын баялгаа ухаж гаргах, боловсруулах, худалдаж борлуулах шуналтай байгаа ч гэсэн яаж ч бодсон Х.Баттулгын зөв болохоос өөр арга байхгүй. Олон зуун мянган жилээр өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн энэ их баялаг өнөөдрийн БИДНИЙ ҮЕД ухсан нүх болон үлдэх нь тодорхой боллоо. Ядаж Баттулгын санаснаар болох юм бол аж үйлдвэр хөгжих боломж гарч ирэх юм даа.
-
Иргэдээс (June 30, 2014 11:38:05 am )
Монгол ерөнхийлөгч улаан цайм урд зүгрүү хараад хазайгаад л хазайгаад л байх чинь энэ ер нь муугийн дохио байна шүү С Баяр АНУ руу зугтсан мань ерөнхий ажлаа өгчихөөд урагшаа явчих гээд байгаа юм биш бээз сонин л болоод байна шүү
-
irgen (June 30, 2014 11:41:29 am )
olon talaas n yaj ch bodson urgun carig n deer xyataduudad itgesenees battulgadaa itgesen n zuv bx bolno
-
хм (June 30, 2014 12:03:47 pm )
хятадаар дамжиж 3 дагч орон руу гарна гэж ХЭЗЭЭ ч байхгүй .
-
хм (June 30, 2014 12:05:54 pm )
тэгээд ч хятад руу нүүрсээ гаргахгүй гэж нэг ч үг гараагүй шүү дээ. цагирагаа л бодлоготойгоор шийдэх хэрэгтэй болохоос.
-
зочин (June 30, 2014 12:35:28 pm )
БАТТУЛГЫГ ДЭМЖИЖ БАЙГАА. УРД ХИЛЭЭ 8 СЭТЛЭЖ, БАЯЛГАА ХЯМДХАН ГООЖУУЛМААРГҮЙ БАЙНА. ТҮҮХИЙ ЭДЭЭ ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛЖ, БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДЛААС САЛМААР БАЙНА.
-
burhad (June 30, 2014 2:33:16 pm )
Eronhiilogch icheesee, hyatadaar damjuulj 3 dagch oron ruu gargan gechihjee, Ard tumeniig yamar ih hoshgiruulj bnaa
-
vnen vg (June 30, 2014 3:52:47 pm )
battulagiig demjij bna bid ugaasa tsooxvvle zaawal er ni gazara uxaj tonxox albagvi yamar xeden terbum xvmvvsig tejeex gj bga bish yamar ch argagvi b.tson bga bish zaawal baigali delxiige svitgex yostoi yumu oor ochnoon arga bsht viliin vr gj zaawal bdgiim shv eniig sanaj yawaarai erx barigchid aa onoodriin ooxnoos margaashiin uushig deer shvv shaardlagatai bl temtsexed xezeed belen zaluuchuuda urialna
-
gombo (June 30, 2014 4:29:56 pm )
MCS iig bodvol Battulga chini jinhene bor zurheeree yvaa ,Jinhene eh oronoo gesen setgeltei hun shuu!
-
Anonymous (June 30, 2014 4:39:20 pm )
battulgin zub
-
Zochin (June 30, 2014 4:53:07 pm )
Ard tvmen min bi H.Battulgiig demjij bna. H;Battulgiin eh orniihoo baylgiig bolobsuurlaj gargana gedeg mash zub gej bodoj bgaa. Er ni Ta bvgd H.Battulgiig tiim uurhain litsend emeshdeg gej sonsson uu. Bi l hubdaa sonsoogvi. Ene hvniig ebeg deedes min bidend ilgeesen yam bish vv.
-
Zochin (June 30, 2014 5:02:10 pm )
Elbegdorj yah be. Odoo dahij tsusaar uilsanch erenhiilegcheer songogdohgvi bolson uchraas Altanhyagtai niilj buuhaasaa emne ideh gesen arga l bna. Saindaa bish 90-d ond yau yaridag blaa. Odoo yau yarij bna. Ah dvv nar min odoo l bodoj tungaahgvi bol bid hen negnii erhsheeld oroh n dee!!!!!!!!!!!!!!!! Mongoliin ard tvmen tenger yazguurtai uhaantai ard tvmen gedeg bi itgedeg.
-
mgl (June 30, 2014 5:03:08 pm )
tulga uragshaa urvagchid hoishoo.
-
baynaa (June 30, 2014 5:26:35 pm )
Durak
-
zochin (June 30, 2014 6:53:36 pm )
Uls turch daraagiin songuul khyrtel setegdeg tufiin zyt
-
tenger gesgee toriin luivarchdiig/ (June 30, 2014 10:44:58 pm )
elbegdorj bolon tyynii tord ajillaj byi hymyys iheneh ni hudalchuud hoshgiron huchah,ard tymneesee asuulgyi dur meden huuliig ard tymendtei ni huuran mehlej baigaa odoonii zasgiin gazar taran bytrah bolno.elbegdorj geh hodoonii hoshgirson bandi hezeed tal nutgiig hogjuulej yl chadna,.Battulgiig demjij baina. uk mongol zaluus.
-
degi (July 01, 2014 3:19:43 am )
Battylgin zov demjij bna
-
Anonymous (July 01, 2014 6:30:34 am )
durak eruhhiillugch bayartai hamt hutlultsuud mongoloos zailaach
-
Ард Аюуш (July 01, 2014 8:22:55 am )
Заваан юмдаа Байгаагаараа байж байгаа ч хүний хэрэгцээ бага шүү урьд хөршийн хүн хэд билээ бид 7 жилийн дотор уусна хойд хөршид 70 жил усаагүй шүү угаасаа арьс өөр учир урд зүгийн царай муутай боловсролгүй хэцүү хүмүүс ихээр ирнэ шүү Орос европ байдал дээр байхаа урд зүгийн сайн нь монголд ирэх үү хэцүү цаг агаарт үгүйл байхгүй юу уусгах бодлогоо зогсоо уусах бол ялгарч уусах хэрэгтэй шүү
-
иргэн (July 01, 2014 1:48:24 pm )
гоонь эрчүүдийн эхний цуьаа монгол руу ороод ирчихсэн чиний эхнэрийг оролцдоод л байгаа даа Чи юу ч мэдэхгүй тэнэгтээд л Дамба мэтийг дэмжээд л. 2-3 жилийн дараа чи эхнэр ч байхгүй гишгэх газар нутагч байхгүй болсон хойно оо ойлгоно. гэхдээ энэ удаа дахиж 20 зууны адил бидэнд аз дайрахгүй бол уу. бид хятадад уусах нь бараг ойлгомжтой Гэхдээ өнөөдөр биш байгаасай.чиний миний эхнэрийг тэд ноолох нь ойлгомжтой гэхдээ өнөөдөр биш байгаасай
44 Comments