antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2014 Comments are off

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 7 дугаар сарын 01-нээс 2014 оны 7 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7 сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1, 2-нд зарим газраар, 3,4-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм , өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car