antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2014 2 comments

ШӨХТГ төрийн байгууллага уу, О.Магнайгийн “вант” улс уу

нийтлэсэн Admin

magnai0630ШӨХТГ-ын дарга О.Магнай­гийн хийр­хэл хэ­рээс хэтэрлээ гэж олон хүн ярьдаг ч мань хүн нүд­ний шилнийхээ цаа­наас “Уучлаарай төрийн бай­гууллага гэдэг хүн тэжээдэг газар биш” гэж ирээд улсын есөн байцаагчийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж байсан удаатай.

Гэтэл түүнийг бүх шатны шүүхийн бай­гууллагаас дээрх есөн ажилтныг аж­лаас хууль бусаар халсан хэмээн үзэж тэдний ажилгүй байх үеийн бүх тэтгэмжийг О.Магнайгаар нөхөн төлүү­лэхээр болсон. Гэвч тэрбээр хашралгүйгээр дахин нэг даргыг “Бусдыг зодсон” гэх шалтгаанаар ажлаас халах саналтай байгаагаа алба­ны­ханд илэр­хийлжээ.

Тодруулбал Монгол Улсын сайд, Зас­гийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хов хүргэж, бушуухан “Ёс зүйгүй энэ даргыг ажлаас нь чөлөөлөөд өг” гэсэн албан тоот илгээжээ.
Бид өмнөх дугаартаа энэхүү зодооны хэргийн талаар товчхон мэдээлж байсан.

Харин одоо болсон үйл явдлыг баримттайгаар сийрүүлбэл, өнгөрсөн тав­дугаар сарын 30-ны өдөр ОБЕГ 10 жилийнхээ ойн хүрээндээ нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.

Эл тэмцээнд ШӨХТГ хоёрдугаар байранд шал­гарсан тул О.Магнай өөрийн зүгээс ажилчдаа дайлахаар “Бишрэлт” ресторанд урь­сан байна.

Ингээд хүлээн авалт эхлэх үеэр тус газрын мэр­гэжилтэн У.Батсуурь үйл ажиллагаа эхлэхээс өмнө архидан согтуурч бусад руугаа балмад, танхай авир гарган агсарчээ.

Гэтэл энэ үеэр тус газрын орлогч дарга Ж.Алтансүх хүнтэй утсаар ярьж байсан бөгөөд У.Батсуурь барьж байсан шилэн стаканаа түүний нүүр рүү шидэж биед нь гэмтэл учруулсан байна.
Гэтэл энэ бүх байдлыг О.Магнай илтэд мушгин гуйвуулж зодуулсан даргын тухай Ч.Сайханбилэг даргад “ШӨХТГ-ын орон тооны гишүүн Ж.Алтансүх нь архидан согтуурч зарим алба хаагчтай маргалдан, зүй бус үйлдэл гарган төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй тул ха­риуц­лага тооцож өгнө үү” гэсэн албан тоо­т хүргүүлсэн байна.

Тэг­вэл О.Магнай дар­гын тэгтлээ их хаацайлж байгаа У.Батсуурь нь түүний ивээлд багтаж элдэв янзын хор найруулахдаа гаршсан нэгэн аж.

Тухайлбал О.Магнай өөрийн ашиг сонирхолд нийц­сэн зүйлдээ У.Бат­суурийг хөдөө орон нутагт томилон ажиллуулж, аж ахуйн нэгжүүдийг дарам­талсан үйл ажиллагааг нэг биш удаа хийлгэж байсан гэнэ.

Түүнчлэн У.Батсуурь бусад ажилчдадаа их л дээрэнгүй хандаж гурван даргаа удаа дараа зодож гэмтээсэн ч О.Магнай дарга толгойг нь илээд өнгөрсөн байна.

Мөн халаас нэгтэй дарга, мэргэжилтэн хоёр асуудал үүсгэсэн компанийнхаа талд шийдвэр гаргаж эл­дэв янзын арга хэмжээ, урилга заллагад хоёулхнаа оролцдог гэсэн хөдөлшгүй баримт хүртэл байна.

Бас нэгэн баримт дурь­­дахад өнгөрсөн оны долоо­дугаар сарын 3-ны өдрийн зохицуулах зөв­лөлийн хур­лаар “Цахилгаан ду­лааны тарифт өөрчлөлт оруу­лах тухай” асуудал яригд­сан аж.

Гэтэл энэ суудлыг тэд эвтэйхэн зохи­цуулж ший­дээд сонирхогч этгээдийн зохион байгуулсан тусгай ажиллагаанд тэдний зард­лаар олон хоногоор тан­саглан зугаалж, тэд­гээрийн хүүхдүүдийг ажилд авсан тухай баримт ч байдаг байна.

Түүнчлэн О.Магнай “Шилдэг 50 улстөрч” шалга­руулалтад оролцохдоо бай­­­гуул­лагынхаа төсвөөс до­лоон сая төгрөгийг нэгэн төрийн бус байгууллагад өгч дээрх өргөмж­лөлийг ху­далдан авч байсан байна.

Ямартай ч түүний та­лаар товчхон дурьдахад цаг их гарздах бололтой. Уг нь ШӨХТГ төрийн байгууллага. Гэтэл өөрийн хувийн компани мэт аашилж буй О.Магнай дарга ажлаа үнэнчээр хийж байгаа хүмүүсийг хавчин, гадуурхаж харин өөрт нь долигоносон хэсэг бүлэг бүтэлгүй хүмүүсийн толгойг илж гадагшаа, дотогшоо томилолтоор шагнаж байгаа нь шударга үйлдэл үү гэж О.Магнайгаас асуумаар байна.

Товчхондоо бол тө­рийн байгууллага биш О.Магнайгийн “вант” улс аль хэдийн бий болсон бололтой.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 30, 2014 9:58:57 pm )

    magnaid amjilt husie urid ni iim gazar baisiimuu gemeer ajilaa hiij bsn hhumuusig halah heregtei

  • zochin (July 03, 2014 12:12:59 pm )

    Umnu n ochnuun um hiij bsan. harin hiij bgaa umiig oishooj uzdeggui bsan bolohooor l haalttai bsan bh. Harin Magnai ene Vantiin darga bolood ovoo bayjij huljij avsan shuu dee. Ter selbiin amraltiin harsh. zaisan d shine bair. shine mashin. ah duu turul n hurtel shine shine mashin unaj bgaa n ene hunii sariin stalingiin mongoor hureh u. Ard tumen mini orovdoltei umaa.

antalya rent a car