Альтернатив дуучин Х.Отгоо уран бүтээлдээ эргэн орж гурав дахь бие даасан “Chill out” цомгоо худалдаанд гарлаа. Түүний шинэхэн цомог орчин үеийн болон үндэсний хөгжимтэй хамтран бүтээсэн 10 дуунаас бүрдсэн байна. Дуунуудын хөгжмийг “Ocean grey”, шүлгийг яруу найрагч Х.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэсолонго, С.Энхтайван, ZZ нар бичжээ. Түүнчлэн түүний цомогт язгуур урлагийн Жонон хамтлагийн хөгжимчдөөс гадна гитарчин Г.Тэнүүн хамтран ажилласан байна. Харин хөгжмийн найруулгыг Рагу АНУ-д хийж гүйцэтгэсэн гэнэ. Энэхүү цомог нь урд өмнө гарч байсан “Chill out” цомгуудаас дуулалттай гэдгээрээ гэдгээрээ онцлог юм байна. Тэр ч утгаараа монголдоо анхдагч болж байгаа аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin. (June 28, 2014 9:49:45 am )
japan gesha shig zurag ve.
1 Comment