antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2014 10 comments

Төрийн мөнгөөр Америкт зугаалагсад

нийтлэсэн Admin

zugaalagsad0624___0АН-ын гишүүд хариуцлага нэхэж эхэллээ
Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхийн шийдвэрээр “туршлага суд­­лах нэрийн дор “АНУ-д “7 хоногийн сургалт”-д хамрагдахаар Орхон айм­гийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худал­дан авах газ­рын дарга Л.Оюунгэрэл, Цагдаагийн газ­­рын дарга Б.Даваазул, ТЗУХ-ийн ажил­тан Баян­жаргал нар хи­лийн чанад руу мордсон байна. Эдгээр нөхөд Засгийн газрын 147 дугаар тог­тоолын “Гадаад томилолтыг хяз­гаарлах, зардлыг хэмнэх, томилолтоор явах хү­мүү­сийн тоог цөөлөх” зэрэг заалтыг эсэргүүцэж байгаа бололтой.Монгол Улсын гадаад томилолт гавьяа шагнал хэлбэрээр явагддаг гэхэд болно.

Гэтэл дээрх нөхөд ямар гавьяа байгуулсан юм бэ. Тэдний талаар журмын нөхөд нь ийн гомдол гаргасан байх юм. Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн талаар Орхон аймгийн Монголын Ардчилсан холбооны дар­га Д.Эрдэнэцогт гомдол гар­гажээ. УИХ-ын дарга З.Энх­болдод гаргасан гомдолдоо “Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг бусдыг до­­­ромжлох, дээрэлхэх бол­гондоо “Та нар намайг яаж чадах юм бэ. Миний ар талыг УИХ-ын дарга З.Энхболд хамгаалж байна” хэмээн агсардаг, мессеж илгээдэг” гэжээ.Орхон аймгийн Хууль­зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нь ажлын бай­рандаа архи уучихаад бус­­дыг дарамталдаг гэ­нэ.

Мөн Ерөнхий сайд Н.Алтан­­хуягт гаргасан гом­долдоо “Б.Батхуяг Худал­дан авах газрын дарга Л.Оюунгэрэлтэй нийлэн тендер будлиантуулж хууль бус шийдвэр гаргадаг. Энэ талаар шүүмжилсэн намын нөхдөө “Чамайг шоронд суулгаж тарчлаана” хэмээн заналхийлдэг” гэсэн байна.Ажлын байрандаа архи ууж авто осол гаргадаг Б.Батхуяг аймгийн Засаг даргынхаа үгэнд ч орохоо байсан аж.

Тэрбээр “Намайг Ард­чилсан нам мэдэхгүй, УИХ-ын дарга З.Энхболд мэднэ” гэдэг байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын шууд удирдлага дор ажилладаг нэгэн болжээ. Төсвийн мөн­гө хүрэлцэхгүй байна гэх авч аймгийн удирдлагуудын гадаад то­милолт хэрээс хэтэрч эхэлсэн гэнэ. Тийм учраас эдгээр нөхөдтэй хариуцлага тооцож өгөөч гэсэн санал хүсэлт АН-ын гишүүдээс ирэх болсон байна.

МАН-ын хувьд эдийн засгийн хямралтай үед төс­вийн мөнгөөр гадаадад зугаалагч нартай улстө­рийн хариуцлага тооц­но гэдгээ зарласан.

Түүн­тэй адилхан АН-ын ги­шүүд гадаад томилолтоо хэтрүүлсэн, зугаалсан албан тушаалтнуудтай хариуцлага нэхэж эхэлжээ.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • монгол (June 24, 2014 1:34:57 pm )

    Одоол харж байядаа,шудрага ёс алагчлалгүй хандах хандлага,хууль дээдлэхийг харцгаая,уг нь бол нэн даруй зайлуулаж намынхаа нэр төрийг хамгаалмаар үл бүтэх этгээдүүд байнадаа,цагдаагийн дарга хүртэл юу вэ?ажлаа хаячихаад дэмий тэнэж явдаг,ичмээр юм,ийм улсуудын зугаа цэнгэлийн мөнгийг өөрсдөөр нь төлүүлвэл таарна.

    • Хойд-Гойд (June 24, 2014 2:58:03 pm )

      За даа энэ бичиг энэ тэр зохиоомол байхаа.Яг энүүн шиг бичиг Эрдэнэтээр дүүрэн тараагдаад байна.Сэлэм Тогмид ггэд авч өгсөн байна.Гэхдээ энэ нөхөд бие биенээ хэмлэж байх нь хэндч ашиггүй юмсандаа.Гомдогсод нэг талдаа, гомдоогсод нөгөө талдаа гарч өөр өөрийн бууны нохойнуудаа өөд өөдөөсөө тавиж байгаа нь тэр. Яана гэхэв Одоо л гал гарна даа.Энд тээндэр аваагүй,төлөөлгч болоогүй,МоАХ-ны хар партизануудын нэрээр баатар болох гэсэн ашиг хайгчдын цуваа өдөөн турхирч байгаа байх.Эсвэл АХХ Эрдэнэтэд ирж 3 хонохдоо Шонхор фракцад элс элсэхгүй бол ална,хална гээд байна гэсэн тэд л нисгэсэн байх.АН ингээд алуулж дуусав бололтой

  • Irgen (June 24, 2014 2:46:09 pm )

    Zasgiin zardalaar Amerik yvsan edgeer hymyyseer zasgaas garagsan mungiig ni huvias ni tuluuleh ni ynend niitsne.Ediin zasag unachihaad baihad yasan iisnii chini Amerik yvah,bolih heregtei.

  • хосоороо (June 24, 2014 5:07:45 pm )

    Энэ хүмүүс чинь хос хосоороо бас явдаг болоо юу даа,хэ хэ хэ??

  • zochin. (June 24, 2014 9:29:37 pm )

    Iim yumnuudiin torlohiin zan torh ni estoi ugshil ni baih l daa .Suud ali ch ugui bolgoj gudamjind laaz oshigluul.Tatvar tologchidiin mongiig hed dahin nemegduulen toluulee ch.

  • Хөөрхий (June 25, 2014 9:11:42 am )

    Албан бичиг нь нил алдаа. Ийм боловсон хүчинтэй хяналтын тогтолцоогүй нам төр бариад байхымдаа

  • зочин (June 25, 2014 9:12:08 am )

    Орхон АЗЗА-ийн захирал болсон Эрдэнэцогт гэж гудамжны архичин л байсан шүү дээ МоАХ-ны түлхээсээр мөнгө идэж уудаг газар очсон юм, ингээд зогсолхгүй эхнэрээ Технологийн сурглийн хүний нөөцөөр оруулчихсан байгаан, шалгах хэрэгтэй дээ хогийн гар байгаан, энэ 3 албан бичгийг уншиж үзлээ гудамжны хэрүүл хийж байгаа биш дээ, дээр нь бөөн үгийн алдаа. ийм л юмнууд МоАХ-г удирдаж байна даа.

  • модко (June 25, 2014 9:32:27 am )

    Үг үсгийн алдаа засах хооронд улс төрийн алдаа газар абвал төр улсын алдаа газар авч засч заларуулах боломжгүй болно хэвлэл мэдээлэлээр гарсан нь бүр ч сайн болжээ. нуух аргагүй үнэн энд байгаа олж харах л хэрэгтэй. Дахин хэлье үг үгэс яамай л байна үйлдэлүүд буруудвал бидний олон жил тэмцсэний ач холбогдол хаана байна. бурууд бурхантай чтэрсэлнэ. зөвд чөтгөртэй ч нөхөрлөнө.

    • Лүндэн (June 25, 2014 12:30:58 pm )

      Манай хорчингууд боловсоруулж бэлэн болоогүй бичиг ноорог ширээн дээрээс бууж аваад үг үсгээр хөөцөлдөөд, алдаа байна гээд л хийсч явдаг л юм.Ер нь үнэн үг худалаа болж, худал үг үнэн болдог,жаахан гомдогсод, өөрийгөө нэг их том гэж ташаарагчид л нэг нэгнээ муулаад шургаад байх шиг байна .Дээрх бол ҮНЭН ҮНЭН гэхдээ зарим нь арай ч дэндүүлж худалаа гөрж дээ.Эрдэнэцогт гудамжны архичин байсан гэнэ,авгай нь гэртээ хүүхэдээ хараад л сууж байгаа шүү дээ.За энэ ч яахав Эрдэнэцогтын гарын үсэг арай л биш дээ.Бас нэг Сэлэм Тогмид,Улаан хамгаалагч Дорж Хөөрхий Галсанд ташуур бариуулаад туу гэсэн л байна

  • zochin (June 25, 2014 4:16:09 pm )

    ardchilsan namch daraagiin songuulidch asuudaltai boloh ni dee er ni yum yuml garch irjiin gazariin asuudal tomor zamiin tsarigaas buruu shiidwer garch ard tumniig ter tusmaa zaluuchuudiig ih l buhimduulj bn daa

antalya rent a car