Арав орчим тэрбум төгрөгийг хууль бусаар завшсан “Цэвэр агаар” сангийн захирал болон бусад удирдлах ажилтнуудтай холбоотой хэрэг өнгөрсөн өвлийн турш олны анхаарлын төвд байсан. Харин уг хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа холбоотой гэдэг мэдээлэл олны анхаарлын татаж нэлээн шуугиан тарьсан. Тэрээр энэ хэрэгт холбоотой хүмүүсийн мөрдөн байцаалт болон шүүх хурал болоход Алтанхуягийн охин Саранзаяа нь нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр нэг ч удаа байцаалт өгөөгүй, шүүх хурал дээр ч ирээгүй хэмээн зарим эх сурвалжуул мэдээлсэн байдаг. Мөн аавынхаа албан тушаал эрх мэдлийг ашиглан энэ хэргээс хуулинд заасан хүндэтгэх шалтгаангүйгээр тусгаарласан байна. Тийм ч учраас тэрээр шүүх хуралд оролцоогүй ажээ.
Тэгвэл А.Саранзаяагийн хэргийг түдгэлзүүлсэн байсныг Дүүргийн I прокурорын газраас сэргээн шалгах тогтоол гаргаснаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дахин шалгаж эхэлжээ. Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр А.Саранзаяад холбогдох хэргийг сар орчмын өмнө сэргээн шалгах тогтоол гаргасан гэнэ.
А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө тус сангийнханд олгосон хэрэгт холбогдоод буй юм. Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан байдаг. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж буй билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
mongol (June 24, 2014 6:26:41 pm )
ish chaavaas aav ni iim hun bhaar argachgui yumuudaa ah duu hamaatan sadnaar iimbolchih gej
1 Comment