antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2014 3 comments

ИНЕГ-д үр дүнгийн шагнал нэрээр өөрсдийгөө хавтгайруулан “шагнажээ”

нийтлэсэн Admin

2013031804tИНЕГ нь улсын хөрөнгөөр бие биенээ шагнаад дуусгаж байгаа аж. Төсвийн тухай хуульд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг хатуу журамласан байгаа. ИНЕГ-ын дүрмэнд ч ажилтны гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүн, байгууллагад оруулсан хувь нэмрийг нь  үнэлэн шагнаж урамшуулна гэж заасан ч дарга нар нь уландаа гишгэж. Тус газрын харьяа Сэргээн засал, сувилал цогцолборын ажилчдад үр дүнгийн шагнал олгохдоо 2013 оны сүүлийн хагасд ажилд орсон ажилтнуудаа хүртэл хамруулан “бөөндөж” шагнаж. Даргаасаа эхлээд цэвэрлэгч хүртэл бүгд шагнагдсан гэнэ. Зөвхөн энэ урамшуулалд 18.3 сая төгрөгийг цацаад хаяжээ. Ажиллаад нэг жил ч болоогүй хүмүүс шагнуулахаар хувь нэмэр байгууллагадаа оруулдаг гэж хэн ч хэлэхгүй. Харин ИНЕГ-ын дарга нар өөрөөр үздэг аж.  ИНЕГ-д хагас жилийн дотор “үнэт хувь нэмэр” оруулагсадыг дурдвал :
Нэр                                 Албан тушаал        Ажилд орсон он сар       Урамшуулал
-Батцэцэг                           Захирал                2013-06 сар                      2.500.000
-Моломжамц                    Мэргэжилтэн          2013-07 сар                      2.500.000.
-Батгэрэл                         Ахлах ня-бо            2013-07 сар                      1.000.000
-Гэрэлмаа                  Захиргаа, хүний нөөц   2013-09 сар                     2.000.000
-Батаа                           ня-бо                           2013-11 сар                    2.000.000
-Лхагвадулам              Ахлах тогооч               2013-08 сар                    2.500.000
-Наранхүү                      тогооч                         2013-07 сар                   1.000.000
-Төрмөнх                         зөөгч                         2013-09 сар                    1.200.000
-Золзаяа                          з/б                             2013-08 сар                   1.200.000
-Оюунсүрэн                үйлчлэгч                        2013-10 сар                    1.200.000
-Сарантуяа                     сувилагч                   2013-10 сар                    1.200.000 төгрөг  гээд бүхэл бүтэн байгууллагаараа бие биенээ төсвийн 18.3 сая төгрөгөөр шагнажээ.  Дээрхи хүмүүсээр төсвийн хөрөнгийг төлүүлсэн эсэхээ ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн олон нийтэд  мэдээлэх биз. Манай сайт ч эргэн сурвалжилна.

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (June 23, 2014 10:17:01 am )

    Улс орны эдийн засаг муу л гээд байгаа, тэгээд АН-ынхан чинь идэж уух нь МАН-аасаа нээх их дутахгүй гүйцэд түрүүлэх юм биш биз дээ.

  • zochin (June 23, 2014 10:31:17 am )

    ugaasaa hemnelt haana ch heregjihgui bga shd ungun deeree neg ih hudlaa yarisn yag tsaaguuraa mungu ursch ugch bna shu de

  • Зочин (June 23, 2014 11:39:00 am )

    ЭНЭ ГАЗАР ЯАГААД ЗАСРАХГҮЙ НЬ ИДЭН ЦӨЛМӨХИЙН ДОН ШҮГЭЛЖЭЭ. НӨГӨӨ ЦУУТ АВИЛГАЧ АХ НАРЫНХ НЬ СҮНС ИНГЭЖ ТЭНҮҮЧИЛДЭГ БУЙ ЗАА.

antalya rent a car