antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2014 8 comments

Үндэсний аюулгүй байдлаа арилжих лоббиг хийж буй Монгол төрийн түшээдтэй танилц!

нийтлэсэн Admin

taniltsМонголд Bank of China нээгээд нэг жил болсон. Гэвч одоо салбаруудаа нээнэ гэж улайрч байна. Үүнийх нь гол төлөөлөл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Зоригт болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар болж даварсан хүслийг нь төрд дамжуулан гүйцэтгэхээр хүчин зүтгэж байна.

Bank of China Монголд салбараа нээхгүй бол сүйрч, сөхрөх гээд байсан уу. Үгүй ээ. Тэднийг “Монголд яаралтай салбаруудаа нээ” гэж Хятадын төр даалгасан. Учир нь энэ бол яг л “Чалко” шиг Хятадын төрийн мэдлийн компани. Монголд арилжааны 13 банк байдаг ч бүгдийг нь нийлүүлээд нэг жилд 150 сая ам.долларын ашиг олж чаддаггүй гэж байгаа юм. Bank of China арай иймхэн зах зээлийг булаацалдаж нэр хүндээ унагаахгүй. Тэгэхээр энэ бол мөнөөх л гео стратеги, гео эдийн засагтай холбоотой урхи юм. Харамсалтай нь “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр Монголд ирсэн даруйдаа салбараа нээнэ гэж даврах болов.

“Чалко”-оос 350 сая ам.доллар, Чингис бондоос 1.5 тэрбум ам.доллар орж ирэхэд баярласандаа үхэх шахаж, зангаа хувиргаж байгаа Монголын өчүүхэн улстөрчдөд Хятадын төр ямар чихэр өгч хуурахаа сайн мэддэг болжээ. Тиймээс ашигтай л амлалт өгсөн байж таарна. Энэ нь өнөөх “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-т нь багтааж ганц ширхэг амь тариа хийж авраад хариуд нь удтал барьцаалах аж. Яаж барьцаалсныг нь бид айсуй өдрүүдэд харах биз ээ.

Хамгийн гол нь эрхэлж байсан албан тушаалтайгаа холбоотойгоор гадны банкуудын талаар хамгийн өргөн мэдээллийг олж авсан, холбоо тогтоосон манай урдаа барьдаг банкируудын нэг О.Чулуунбат Bank of China –гийн эрх ашгийн төлөө улайрч буйг харахад хардахгүй байхын аргагүй. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаггүй боловч Монголбанкны ажлыг шалгах асуудлыг хэлэлцэхэд оролцоод давхиж явсан. Түүнчлэн 68 хувийн татвараас зугтаж явсан Паушокт тусалж, түүний эрхшээлд ажилладаг байсан, Чалмерс гэгч америк эрийн захиалгаар Гандирс хороолол барих нэрийдлээр 250 сая ам.долларын өрийн бичгийг Монголбанкнаас гаргаж улсаа хохироосон, 2001 онд ОХУ-ын Транс банкинд Монголбанкнаас 10 сая ам.доллар шилжүүлтэл өнөөх банк нь татан буугдаад 10 сая ам.доллар алдсан гээд О.Чулуунбатад холбогдох “Глобал гэмт хэрэг” үргэлжилдэг. Харин өнөөдөр тэр Bank of China-гийн төлөө явж байна. Энэ хичээл зүтгэл нь удаан хугацаанд үргэлжилсэн ч яг одоо л, тэр тусмаа О.Чулуунбат дэд сайдын алба хашиж, Монголын Засгийн газарт эдийн засгаа “эрчимжүүлж” л байвал яахаас ч буцахгүй болчихоод байгаа аятайхан далим гарч ирсэн хэрэг.

“Хамааралгүйгээр биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр” гэж өдөр тутмын сонинд ярьсан түүний үг О.Чулуунбат гэдэг хүний хувьд бол бараг л амьдралынх нь зарчим байсаар ирсэн гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байгаа биз. Тэр ийм л хүн. Харин Монголыг ийм байлгахыг монголчууд зөвшөөрөхгүй.

Bank of China-ийн салбарыг нээх эрх өгчихвөл нэг жилийн ашгийнхаа 1/6-тай тэнцүү буюу 10 тэрбум ам.долларыг төлбөр, тооцоо нэрээр оруулж, гаргаад байвал Монголбанк хяналт тавьж чадах уу.Их хэмжээний зээлээс болж АНУ хүртэл төсвөө бариад Бээжинг рүү яаран нисдэгийг 2009 оны хямралаас хойш хангалттай харсан. Ерөөсөө Bank of China-ийнхан анх нээлтийн ёслол дээр л жижиг зээлдэгчдийг сонирхохгүй байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохгүй гэсэн. Энэ нь зиндаархах гэхээсээ илүү үндэсний томоохон компаниуд, томоохон татвар төлөгчид манайх шүү гэж өмчилснийх. Нөгөөтэйгүүр Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай 7000 гаруй аж ахуйн нэгждээ зээл олгох зорилготой гэдэг нь ч нууц биш байв.

Тэдэнд Bank of China хэрэгтэйн адил Bank of China-д эрх баригчид хэрэгтэй байв. Гэхдээ бүр VIP зэрэглэлийнхэн нь л хэрэгтэй. Эхний зорилго нь салбараа нээх явдал. Салбараа нээснээр эрх зүйн харилцаанд орох бүрэн боломжтой болж асуудал гарвал Монголын цагдаа, шүүх, прокурорт хандана. Энэ салбарт хэдийнэ өөрийн хүмүүсээ байршуулсан, дээр нь мөнгө байхад маргаан хэний талд шийдэгдэх нь ойлгомжтой. Бүр болохгүй бол цэргээ оруулчихна. Хятадууд Бутан руу цэргээ оруулж, бааз байгуулаад “Бутанд эрх нь зөрчигдсөн ажилчдаа хамгаалах зорилготой” гэж тайлбарласан. Үүний нэгэн адил салбараа нээчихээд, Хятадын хөрөнгө оруулалттай 7000 аж ахуйн нэгжээ “бидний харилцагч” гэсэн томъёоллоор нэрлээд тэднийгээ хамгаална гээд цэргээ оруулаад ирвэл яах вэ.

Энэ санаа тэнэг байлаа гэхэд тэрхүү 7000 аж ахуйн нэгж Bank of Ching-аас жилийн таван хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл тэд жилд 20 хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулдаг манай 70 мянган аж ахуйн нэгжтэй өрсөлдөхөөр ёстой зажлахгүй залгидаг юм байгаа биз дээ. Гарааны нөхцөл нь ижил, шударга өрсөлдөөн энэ мөн үү. Тэгэхээр тэдний салбарыг нээх асуудлыг гацаах нь юун Монголд орж ирэх ашиг байтугай тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой болчихоод байна. Яаж ч бодсон Монгол гэдэг улс дэлхийн газрын зургаас арчигдаасай, Хятад руу оруулаад зурчаасай л гээгүй бол эдийн засгийн үр ашиг мэтээр толгой эргүүлэхээ болих хэрэгтэй.

Тэр тусмаа банкны салбарыг сайн мэдэх О.Чулуунбат, Д.Зоригт, С.Дэмбэрэл нарт хэчнээн өндөр албан тушаал, хоёрдугаар ээлжинд сайдаар томилох амлалт өгсөн ч ийм лобби хийх хэрэггүй билээ. Уг ньтэд банкны салбар бол тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой, стратегийн чухал ач холбогдолтой, харилцагчдынхаа итгэл дээр тогтдог онцлогтой эмзэг салбар гэдгийг хамгийн сайн мэднэ. Гэтэл тэд ийм лобби хийж байна гээд бодохоор хувийн эрх ашгаа улс орны эрх ашгийн дараа тавив уу. Аль эсвэл арван гурван банкаа залгиулах аюулыг мэдэрсэнгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Тэдэнд ядаж л УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, эх орондоо хайртай гэсээр төрийн өндөр албанд ирснээ санах наад захын совесть байх ёстой. Харамсалтай нь аюул айсуйг мэдсээр байж нөхцлийг нь бүрдүүлэхээр улайрч байгаа нь илт байгаа тэднийг “Эх орноосоо урвасан” хэрэгт буруутгахад ч багадна.



Эх сурвалж: Uls.mn С.Чулуун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • хурлийз (June 20, 2014 3:52:35 pm )

    Энэ терд шургалсан хурлийз хунхуузууд бугд нийлж байгаад bank of cina-г оруулж ирж монголыг хятяадуудын гарт хийх гэж байгаа нь лавтайдагшуу та минь ээ???!!!

  • njuty (June 20, 2014 4:41:41 pm )

    Энд бичсэн зүйл яг үнэн үү?хөдлөшгүй баримт байгаа юм уу?үнэхээр үнэн бол шүү,эх орноосоо уравсан гэж шийтгэхэд ч багадна гэжээ,тэхлээр буудан хороох л ял үлдлээ,эхлээд О.Чулуунбатыг буудчих хэрэгтэй,дараа нь нэр бүхий этгээдүүдийг устгах болох нь дээ,үнэхээр л энэ хүмүүс ийм юм хийсэн нь үнэн бол манай агаарыг амьсгалаж газар шороон дээр гишгэж явах ёсгүй шүүдээ,бусдын амь насыг заналхийллээ гэж бүү бодоорой,энд бичигдсэн зүйлд л холбогдуулаж саналаа хэллээ шүү.

    • dexter (June 20, 2014 5:19:22 pm )

      ЧУЛУУНБАТ БОЛ АЛЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨСЛ МОНГОЛЫГ ДОРОЙТУУЛАХ ЗАМРУУ ТҮЛХЭЖ ХӨТӨЛСӨӨР ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭНИЙГ МОНГОЛ ХҮН БҮР МЭДНЭ.ӨӨРИЙХӨН ХЭЛСЭН ҮГ ЯРИЛЦЛАГА БИЧЛЭГТЭЙГЭЭ БГААДАА.МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭР ГИШГЭХ ЭРХГҮЙ НОХОЙ.БУУДАХЧ БАГАДНА

  • dexter (June 20, 2014 5:15:28 pm )

    ИХ ЗӨВ САЙН ЮМ ХИЙНЭ ГЭЖ ХҮЛЭЭЖ БЛАА.ХАРАМСАЛТАЙН 100% ЭСРЭГЭЭРЭЭ ИХ МУУ ЮМ ХИЙЛЭЭДЭЭ.ҮНЭХЭЭР ЭНЭ ЗАСАГЫГ УЛСЫГ ДАМПУУРУУЛЖ ГУЙЛАНЧИЛАЛРУУ ХӨТӨЛӨЛӨӨ.ОДОО ЭРТ ЗОГСООХГҮЙ БОЛ ОРОЙТОНО ШҮҮ….
    : ЭНЭ ДЭЭР ЗУРГАН БГАА ХЭДЭН НОХОЙНУУД

  • vvv (June 20, 2014 5:44:00 pm )

    Төрийн эрх баригчид та нар одоо болно. Ард түмэн их тэвчээртэй харлаашдээ. Үүнээс цааш хугацаа үгүй Хэлвэл үг, Гишгэвэл газар Иргэдээ биднийгээ талбайд гаргахыг хүлээгээд бна уу. Өдөөд, янз үзээд бна уу. Болшдээ. Чадашдээ. Бид зулын гол болохгүй сумын ЗЭВ болно. Тэртэй тэргүй өнгөрсөн хэрэг гээч болж бна шүү.

  • би биби би (June 22, 2014 6:49:39 pm )

    хэлэх ч үг алга. энэ Чулуунбат новшийн хийж бгаа үйлдэл нь улаан цагаан бхад эсэргүүцэх чадалгүй энэ цээжнүүд ч дээ бүгд л адилхан станууд.

  • ганаа (June 23, 2014 10:16:28 am )

    чулуунбатыг үзэн ядаж байна. шар нунтаг, уран бол огт хоргүй, дорнодын хүн амьдардаггүй тал газарт олборлож мөнгө олох хэрэгтэй гэж ярьсан бичлэгийг нь үзсэн. бас алт диллерийн хэргийн гол эзэн. одоо хятадын банкны гар хөл болж байна.ийм новш яагаад амьд яваад, ард түмнийг хорлоод яваад байдаг байнаа. монголчууд минь, нэр төргүй, газар нутаггүй үхээнц амьдрах гэж үү? би лав төвдүүд шиг өөрсдийгөө шатааж, үнэ цэнэгүй дорой үхэхгүй, ядаж эртний баатрууд “яаж ч ядарсан үхэхдээ дэр авч үхнэ” гэдэг шиг хятадуудаас, эсвэл чулуунбат шиг новшнуудаас дэрлэж үхэх болно.

  • хужаа (June 24, 2014 7:21:13 am )

    энэ 76 яах вэ тендэр идээд одоо бүүр газар зарж ихэлхэнээ

antalya rent a car