Бразил, Куба зэрэг улсууд руу 10 хоногийн хугацаанд туршлага судлахаар явсан Нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгчид энэ сарын 22-нд эх орондоо ирэх сурагтай. Анх томилолтоо авсан өдрөөсөө л эхлээд хэл ам дагуулсан эдгээр төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр аялал зугаалгын шинжтэй, хөл бөмбөг үзэх гэж явж байна хэмээн иргэд ихэд дургүйцсэн. Үүнийгээ ч баталж байгаа юм шиг иргэдийн шүүмжлэлийг үл тоон тус улсыг зорьсон төдийгүй ДАШТ үзээгүй гэдгээ харуулах гэж хичээн хоосон тахимд татуулсан зургаа цахим ертөнцөд оруулсан. Тэд хурлын танхимд туршлага судалж яваа хэдий ч Бразилчууд хөл бөмбөг үзээд ажилдаа ирэхгүй байгаа учир дэмий л өөрсдийн зургаа авч суугаа шинжтэй. Гэтэл Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээний хүрээнд төсвийн мөнгөөр гадаад улсад туршлага судлах нэрийдлээр амарч зугаалахыг хориглосон. Харин энэ заалтыг зөрчсөн эрхэм ИТХ-ын 18 төлөөлөгчид хийж бүтээсэн юмгүй ингээд сууж байгаа нь иргэдийг бухимдуулаад байгаа бөгөөд тэдэнд хариуцлага тооцохыг олон нийт шаардсан байна. Тэгвэл олон нийтийн энэхүү шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёсоор болгож НИТХ-д албан бичиг илгээжээ. Албан бичигт: “Төсвийн мөнгөөр Бразил руу аялсан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид, ажлын албаны дарга нараар зардлыг нь төлүүлж, уг ажлыг анхлан санаачилсан албан тушаалтантай хариуцлага тооц” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.