Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр дууссан билээ. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын дүнг ирэх сарын 1-ны 09:00 цагаас өмнө олон нийтэд зарлана хэмээн мэдэгдсэн юм. Энэ жилийн хувьд 38400 гаруй суралцагч ЭЕ шалгалт өгсөн өгсөн бөгөөд өөрсдийн сонгосон мэргэжлийн дагуу 10 хичээлээс сонгосон.
Даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт өгсөн өдрөөс хойш 7 хоногийн дараа Боловсрол үнэлгээний газрын цахим хуудаснаа болон өдөр тутмын сонин хэвлэлээр нийтлэх гэнэ. Ингэснээр шалгуулагч өөрт байгаа шалгалтын материалтайгаа тулгаж давхар хянах боломжтой юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн гэрээний болон шалгалтын хуудсыг Боловсролын үнэлгээний төвд төвлөрүүлэн дүн шалгагч машинаар засч оноог гаргана. Мөн шалгуулагчдын хувийн дүнгийн мэдээллийг гар утсанд нь мессэжээр явуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Батламж хуудсыг дүн оноо гарснаас 2-3 хоногийн дотор буюу долдугаар сарын 5-наас өмнө шалгуулагчдад гардуулна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийг энэ онд төгссөн төгсөгчид ЭЕШ-ын батламжийн хуудсаа сурч байгаа сургуулийнхаа захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авна. Харин хөдөө орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийнхаа Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм. Өмнөх оны төгсөгчдийн хувьд батламжаа Боловсролын үнэлгээний төвийн олон нийттэй харилцах албанаас авч болох юм байна. Батламжийн хуудас шалгалт өгснөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. Шалгалт өгсөн сурагчид 400-гаас дээш оноо авч байж их дээд сургуульд элсэн орох эрхтэй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.