Буудлагын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-20-ны өдрүүдэд Словени улсын Марибор хотод болж байгаа. Энэ удаагийн Дэлхийн цомд манай улсаас хашир туршлагатай Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон залуу тамирчин ОУХМ Э.Даваахүү нар оролцох юм. Манай тамирчид өнөөдөр 25 метр спорт гар буу, 50 метр сонгомол гэсэн гар бууны төрөлд өрсөлдөнө. Харин энэ сарын 19-нд 10 метр хийн гар бууны төрөл манай хоёр тамирчин цэц мэргэнээ сорих юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.