“Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалт үргэлжиж буй. Баянгол дүүрэгт энэ онд ахуйн үйлчилгээний төвийн уулзвар, Гандангийн дэнж дэх гэр хорооллын дундуурх чулуун замын ажлыг Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн хувьд “Гудамж” төслөөс 25 дугаар эмийн сангийн уулзвар, 10 дугаар хорооллын уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзвар, Өргөөгийн уулзвар, Хорооллын эцсийн уулзвар, Тасганы уулзвар, Тээврийн дээд сургуулийн уулзваруудыг тус тус өргөтгөсөн юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.