Монгол улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат гурван ч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, залуухан бүсгүйтэй шинэ амьдрал зохиож, нийтдээ долоон хүүхэдтэй болсон гэдэг мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимэглэж байсан цаг саяхан. Тэгвэл даян аварга А.Сүхбат аваргын төрсөн ах улсын тод манлай уяач, Агваансамдангийн Батсүх бас л эхнэр хүүхэдтэй холбоотой таагүй асуудалд холбогдож, Баянзүрх дүүргийн шүүхэд дуудагдаж байна. А.Батсүх уг нь өнөр бүлийн тэргүүн хүн, зургаан хүүхэдтэй хүн. Гэвч тэрээр Тод манлай уяач Ононгийн дүү бүсгүйтэй одоогоос хэдэн жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой болж, хоёр ч хүүхдийн эцэг болжээ. Г.Дүүрэнжаргал гэгч энэ бүсгүй Солонгост ажиллаж байгаад ирсэн аж. Тэрээр 2006 онд наадмын үеэр ахынхаа уяан дээр очиж, тэнд А.Батсүхтэй танилцсан гэнэ. Хэдийгээр А.Батсүх гэр бүлээ цуцлуулаагүй ч Г.Дүүрэнжаргалтай хамтран амьдарч, хосууд 2007 онд охинтой, 2009 онд хүүтэй болжээ. Тэд хамт амьдарахаар тохирч, даян аварга А.Сүхбат хүртэл ахынхаа эхнэр хүүхдийн амьдралыг сайн мэдэж байсан учраас гурван өрөө байр хүртэл авч өгч байсан гэнэ. Гэвч А.Батсүх уяач хүү охин хоёроо халамжлахаас татгалзаж, зугатааж эхэлжээ. Г.Дүүрэнжаргал ганцаараа ажил хийж, хоёр хүүхэд өсгөх хэцүү байсан учраас түүнээс туламж хүсэж, хүүхдийнхээ хоол хувцсанд ч гэсэн анхаарах хэрэгтэй гэж хэлснээс хойш бүх зүйл эхэлсэн гэнэ. Эцэг нь хүүхдүүдтэйгээ уулзахаас ч татгалзаж, зугатаах болсон учир Г.Дүүрэн жаргал аргаа барж, Баянзүрх дүүргийн цагдаад хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан аж. Шүүх А.Батсүх уяачийг олон удаа дуудсн боловч тэрээр ирэхээс цааргалж, байнга өмгөөлөгчөө явуулдаг байжээ. Шүүхийн шийдвэр сарын өмнө гарсан бөгөөд Г.Дүүрэнжаргалын хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтийг хангаж өгсөн байна. Хэдийгээр хүүхдийн тэтгэвэр олгох шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн А.Батсүх мөн л хоср хүүхэддээ тэтгэмж өгөхгүй хэмээн бултсаар байгаа сурагтай. Үүнээс гадна Г.Дүүрэнжаргал бүсгүй орох оронгүй болж үлдэх дээрээ тулжээ. А.Батсүхийн төрсөн ах А.Төгсбат гэгч залуу гэнэт гарч ирж, өнөөх гурван өрөө байртай нь булаацалдаж эхэлжээ. Аргаа барсан бүсгүй гурван өрөө байрыг нь зарж, нэг өрөө авч, үлдсэн мөнгийг нь А.Төгсбатад өгсөн юм байх. Гэвч А.Төгсбат төрсөн ахынхаа хоёр хүүхэдтэй өнөөх байрыг нь дахиад л булаацалдаж, бүр Хан-Уул дүүргийн шүүхэд хүртэл нэхэмжлэх гаргажээ. Г.Дүүрэнжаргалын хувьд өнөөдөр тун хүнд байдалд ороод байгаа гэнэ. А.Батсүх уяачийн эхнэр байнга дарамталдаг, элдвээр доромжилдог, харин ах дүүс нь ирж, орон байрнаас нь хөөж туудаг болжээ. Тэдний энэ байдлыг мэдсэн А.Сүхбат аварга “Та нар хоорондоо муудалцсан ч гэсэн хүүхдүүдийг ийм байдалд байлгаж болохгүй” хэлж байсан ч аваргын ах дүүгийнхээ энэ зөвлөгөөг ч сонсохыг хүсэхгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Шударга.мн
Холбоотой мэдээ
-
ганаа (June 16, 2014 11:07:11 am )
бие нь хөгжөөд, тархи нь хөгжөөгүй, ухамсар муутай, бярандаа эрдсэн бөхчүүд, эсвэл үстэй мал уядаг нэртэй дэмий тэнэсэн тэнэмэл золбин юмнуудтай битгий орооцолдож бай бүсгүйчүүд минь.
-
Zo (June 16, 2014 11:51:53 am )
Yah gej ger bultei huntei orooltsoldson yum tegeed 2 huuhdee ooroo tejeej chadahgui ni uu tiim bol yah gej gargasan yum archaagui gej
-
oo za (June 16, 2014 3:33:26 pm )
iim hvmvvs gesen vnen bjee
-
Anonymous (June 16, 2014 3:50:51 pm )
6huuhdee haysan hun 2 huuhdee hayjil taaraa shde
-
Anonymous (June 17, 2014 1:59:29 am )
6 huuhdee hayaad jargalaa bodson hun 2 huuhed hayah yu ch bish. Bas ter huuhen uiliin ur gedgee odoo edelj bna gej bodohgui bnu. Hunii ger bul uimuulj 6 huuhdiin nulims baran amidarsan odoo 2 huuhed ni uilaad suuj bna… harin ter ah ni bair sav bulaaldaj bdag erguu mal ve. Ter 1 uruu bairtai ni ter chigt ni hayahgui. Ter huuhen hunii amidraliig alj baij bosgoson amidralaa nurlaa geed shuuhdej tetgeleg nehej yavdag. Taar ch dee bugd.
-
ээ (June 17, 2014 11:17:08 am )
тэнэг бөгс султай хүүхэн бэ?ахынхаа уяан дээр танилцаад кк,ж а л г а ны гаруу
6 Comments