БНХАУ нь Дэлхийн хамгийн том экспортлогч орон бөгөөд өдгөө олон улсын зах зээл дээр Хятадын бараа бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байдаг. Харин урд хөршийн үйлдвэрлэсэн хүнсний болон барааны бүтээгдэхүүн стандарт шаардлагад нийцдэггүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг гэхэд буруудахгүй. Манай улс ч өргөн хэрэглээний бараа материалынхаа 80 гаруй хувийг урд хөршөөсөө авдаг нь нууц биш. Гэвч эх монгол хэлээрээ утга төгөлдөр, уран цэцэн нэрлэсэн элдэв хятад бараа бүтээгдэхүүнүүд худалдааны төвийн лангууг чимэх болсон байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний зарим нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтэй хүмүүсийн сэтгэхүйгээр тоглон, төөрөгдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэнгэр цоргисон аагтай, тагнай баясгасан амттай, найман гишүүн төгөлдөр цай хэмээн зурагтаар реклам цацдаг энэхүү цайг “Таван Богд” групп оруулж ирдэг. “Таван Богд Интернэйшнл ХХК нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан” хэмээн өөрсдийнхөө барааг гайхалтай сайхан суртачилж чаддаг. Гэвч өөрийн улсын ард түмэндээ үнэхээр чанартай бараа худалдаалдаг гэдэг нь юу л бол. Тэдний худалдаанд гаргадаг Монголчууд бидний хэлж заншсан дугуй булант “найман гишүүн төгөлдөр цай” -г урд хөршөөс оруулж ирдэг гэнэ.
Өнөөдөр хүнсний дэлгүүрүүдэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой “Найман гишүүн төгөлдөр цай”, “Борцтой цай”, Хийцтэй цай” гэсэн олон төрлийн бүтээгдэхүүн бүгдийг нь хятадад үйлдвэрлэдэг аж. Гэвч хятад улсаас оруулж ирдэг зарим бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг тэр бүр хангаж чаддаггүй. Үүнийг батлах баталгаа ч илэрээд байгаа юм. Тэрээр Монголчууд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “найман гишүүн төгөлдөр цай”-наас сэжиг хүрмээр хог, зажилсан бохь гарч иржээ. Урд хөршөөс угшилтай цайны идээ манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ.

Холбоотой мэдээ
-
gosti (June 14, 2014 6:20:57 pm )
zail2
-
Хуяг (June 15, 2014 1:15:55 pm )
Хятадаас оруулж ирж байгаа зүйлс ихэнх нь хулхи байдаг. Манай Монголчууд өөрсөдөө очоод ийм барааг яг ингэж ижилхэн хийж өгөөч гээд л захын хулхи хятадаар хямдхан хийлгэдэг гэнэ билээ. Өөрсөдөө л ашиг олж мөнгө унагаж байвал Монгол улсын хүн ард хордоно уу, үхнэ үү эд нарт огт хамаагүй болтой. Хууль хяналтын байгууллагын ажилтанууд нь бүгд хахуульд автчихсан. МОНГОЛ УЛС ХААШАА ЯВААД БАЙНА ДАА ТӨРИЙН ТҮШЭЭД НАР ГУАЙ? Хүнс, бараанд хяналт тавьдаг байгууллагынхан ажлаа шударга хийж болдоггүй юм байх даа? Үнэхээр одоо МОНГОЛД хэнд /ямар байгууллагад/ итгэх болж байнаа энэ цөөхөн МОНГОЛЧУУД бид? Идэж уух, хувцас, тоглоом гээд л бүгд хор болчихсон. Энэ хятадын чимээгүй далд бодлого яваад байгаан биш үү?
-
100 % (June 15, 2014 1:45:32 pm )
БОЛЬЁ ОО
-
зочин ЁС ЁМБОГОР (June 15, 2014 2:07:42 pm )
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГА ҮНЭНХҮҮ СУЛ БАЙНА,ИХЧ ЯРИХ ЮМ,ХИЙЖ ШАЛГАЖ БАЙГАА АЖИЛ НЬ ЕРДӨӨ Л ИЛЭРСЭН НЬ ЭНЭ-ҮҮНИЙГ ЗӨВХӨН ХЭРЭГЛЭГЧ Л ИЛЭРҮҮЛСЭН БОЛОХООС МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ИЛЭРҮҮЛЭЭГҮЙ БАЙГАА ШҮҮДЭЭ,ЗӨВХӨН ЭНЭ БИШЭЭ ӨЧНӨӨН ЮМ БАЙГАА,ХАРИУЦАГЧ НАР АЖИЛДАА ЭЗЭН БОЛООЧ,ИРГЭД ЧИНЬ ЮУЧ ИДЭЖ УУЖ ,ЯАЖ Ч МАГАДГҮЙ БОЛООД БАЙНА,ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ НЭГ НОЙМЕРТ АВЧ ҮЗЭХ АСУУДАЛ БАЙДГИЙГ ЭРХ БИШ ОЙЛГОХ БИЗДЭЭ
-
Anonymous (June 15, 2014 4:20:53 pm )
Хүмүүсээ, яг одоо соц үед бидний хэрэглэдэг байсан Гүрж цай гэж байгаа юу, эсвэл Гүржээс бүр орж ирэхээ байсан уу, үүнийг мэдэх гэсэн юмаа.
-
монгол хүнзочин (June 15, 2014 4:39:24 pm )
гүржээс цай оржу ирдэггүй
-
Anonymous (June 15, 2014 6:30:34 pm )
zailaa ugasa hujaagas oruulj irdeg shde 5 bogd baatarsaihan boliyooooooooooo
-
anchin (June 15, 2014 9:09:21 pm )
gurjid bidnii uudag baisan dugui bulantai tsaig hiihee boliod 20n jil bolj bgaa gesendeee hhooorhiii… ..
-
zo (June 16, 2014 1:29:43 am )
hyanaltiin baiguullagiig tatan buulgana geed 2jil bolloo hyanalt barag hereggui yum bish uu ter chin hund surtal geed yariaad bgaa shuu dee
-
ГУРЖ БИШ АБХАЗИАС (June 16, 2014 3:42:57 am )
1.Соц нийгмын уед ГРУЗИЯ ССР ээс орж ирдэг байсан. ТЭНД ХИЙДЭГ ГАЗАР НЬ одоогын АБХАЗИЯ байсан. ТЭДНЫХ МОНГОЛ УРУУ 1948-1987 оны хооронд ачиж байсан. 2. 5 богд чинь ЯПОНЫ 100% ХОРОНГО ОРУУЛАЛТАЙ КОМПАНЬ. МОНГОЛД ЯАЖ РЕКЛАМДАЖ ЮУГАА ЗАРАХ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ПАДЛИУЙГУЙ.ЦИАНИД ХОРЫГ ИД САЙН ГЭЭД АШИГТАЙ БОЛ ЗАРЧИНА. 3.Монголд 5 богдын зараад байгаа ТЭР ГУРЖ ЦАЙ ОРИГ ЧИНЬ БНХАУ ИЙН ХАР ТУГАЛГАНД МАШ ИХ ХОРДСОН ШАНЬДУН МУЖААС ТАТДАГ ЮМ.ХЯТАДУУД ШАНЬДУНЬ ЦАЙГАА ХОР ГЭЭД ХОЛ ТОЙРЧ ЯВДАГ… БООРНЫЙ ОВЧИНГООР 10 ЖИЛЫН ДАРАА РАКТАЙ БОЛДОГ ГЭЭД АЙДАГ Ш Д…
-
зочин (June 16, 2014 8:35:30 am )
манай уусан цайнаас тамхины иш гарч байсан юм байна
-
Эмэгтэй (June 16, 2014 8:55:07 am )
эдгээр цайг битгий авч байгаач ээ хүмүүсээ
-
ghj (June 16, 2014 9:32:50 am )
shahmal tsai buu hergel

13 Comments