antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2014 2 comments

МАН-ыг удаа дараа ялагдуулж, их хэмжээний өрөнд оруулсан Г.Занданшатар хаана явна?

нийтлэсэн Admin

9b16e7e91c09a630bigМонголын улс төрийн ууган хүчин МАН-ын дотоод нөхцөл байдал маш хүнд болоод байна.

Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын  болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээлийг тайлах” хуулийн төслийг бодит ажил хэрэг болгож, нэг ёсны  улс төрийн ялалт байгуулахаар  МАН-ын дарга М.Энхболд маш зөв нүүдэл хийж,  АН-ын нэр бүхий улс төрчидтэй  ойлголцож,  амжилттай ажилласан  ч С.Бямбацогт тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн шуурхай бус, мэдрэмжгүй ажиллагаанаас болж уг хуулийн төсөл  хоёрхон хүний саналаар УИХ-ын чуулган дээр  унасан билээ. Уг нь тухайн үед судлаач Д.Ганхуягийн бичсэнчилэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нь хүүхдийн тоглоом шиг амархан болчихсон байсан хэрэг.

УИХ-ын дарга З.Энхболд  уг хуулийн төслийг дэмжиж санал өгөх хүртэл асуудлыг өрнүүлж чадсан М.Энхболдын улс төрийн ухаалаг нүүдлийг харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлэг “чулуу болгож чадаагүй”.
Тодруулбал аль ч талд орж санал өгч магадгүй байсан Г.Уянга, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар нартай С.Бямбацогт  ойлголцож, дэмжих санал өгүүлдэггүй юм гэхэд саналаа өгөлгүй гарч явсан Г.Уянгын картыг сугалуулахад л асуудал өнөөдөр маш өөр болсон байх байв.
Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хайхрамжгүй жижиг алхам л М.Энхболдын хагас жил үргэлжилсэн  улс төрийн зорилтот давшилтыг  үр дүнгүй болгосонд тус намынхан тун их бухимдалтай байна.

Ядаж байхад МАН-ын өр, төлбөрийн асуудал хирээс хэтэрч, шинээр ажил явуулах ямар ч боломжгүй болжээ.
Орон нутгийн 2012, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн бүх хамтран ажиллах гэрээг гардан хийсэн МАН-ын ЕНБДарга асан Г.Занданшатар ажлаа өгмөгцөө уг асуудлыг өөрөөсөө холдуулан, шуудхан хэлэхэд зугтсан бөгөөд түүний буй болгосон өр, төлбөр өдгөө ч МАН-ы “шүдний өвчин” болоод байна.
Зөвхөн өр, төлбөрөөр тогтохгүй удирдлагын маш олон алдаа гаргасан түүнийг Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ялагдлыг хариуцах гол хүн гэж МАН-ын зарим гишүүд нь дүгнэдэг юм билээ. Ерөөс түүний удирдсан кампанит ажил МАН-ын түүхэн дэхь хамгийн муу зохион байгуулалттай сонгуулийн ажил болсон гэдгийг ч мэргэжилтнүүд өгүүлдэг.
МАН-ыг удаа дараа ялагдуулж, их хэмжээний өрөнд оруулсан Г.Занданшатар хаана явна?

Э.Мягмардорж

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • санаа муут (June 12, 2014 5:29:50 pm )

    М.Энхболд,З. Энхболд,М.Энхсайхан,гэх мэтээр ужигшиж удсан удам дамжсан урд зугийн гаруудын тоглолтонд монголын тер доройтож едреес едерт урагшаа ойртож байгаа юм шигээ

  • NR (June 12, 2014 6:28:35 pm )

    Zandanshatariin buruu gej baihgui tednii namiin unah gol ehlel neree solisnoos bolson

antalya rent a car