antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 2 comments

300 мянган доллароор лиценз авдаг “МЭБЭ” компани татвараа төлдөг үү ?-1

нийтлэсэн Admin

uul_uurhai-middle2Даруухан нэртэй жижигхэн үйл ажиллагаатай компаний цаагуур хэдэн зуун саяар тоологдох лицензийн наймаа явагдаж байдаг аж. Их мөнгөний дараагаар үүсгэн байгуулагчид нь муудалцаж бие биенээ шүүх цагдаад өгдөг гэнэ. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Хөөвөр худаг гэдэг газарт төмрийн хүдрийн лицензтэй “МЭБЭ” компани эздийнхээ зөрчлөөс болон хагарахдаа тулж. Компаний дотоод хэрүүл хаа ч байдаг ч 300 мянган доллароор лиценз худалдан авсан тухай баримттайгаар яригдсан тул хууль тогтоомжийн дагуу татвараа төлсөн эсэх нь анхаарал татаж байгаа юм. Учир нь үүсгэн байгуулагчид, захирал нарын үйл ажиллагаа нь ихээхэн нууцлаг, бие биенээ хууран мэхэлсэн шинжтэй тул их хэмжээний татвар гувчуулсан байж болзошгүйг үгүйсгэхгүй. Иргэн Ч.Махбал нь 2007 онд “МЭБЭ” компанийг өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулж. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Хөөвөр худаг гэдэг газарт хайгууль хийх зөвшөөрлийг зохих журмын дагуу авч. Ашигт малтмалын хайгууль судалгаа хийхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай тул уул уурхайд хөрөнгө оруулалт хийх хятад түнштэй гэх Б.Сайнбаяртай хамтарчээ. Үүний тулд компаний 80 хувийг надад өг, тэгвэл мөнгө орж ирнэ, дараа нь буцааж өгье гэсний дагуу 2011 онд гэрээ байгуулж уг хувийг Б.Сайнбаярын нэр дээр шилжүүлжээ. Хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна гэсээр нэг жил авсан агаад дараа нь 100 хувь компаниа шилжүүлбэл мөнгө орж ирнэ хэмээн итгүүлж. Ингээд үлдэгдэл 20 хувиа өгснөөр “МЭБЭ” компанийг 100 хувь Б.Сайнбаярын мэдэлд өгчээ. “Шинэ эзэн” компанийхаа таван хувийн хувьцааг өөрийн хамтрагч Ц.Одбаяр, Б.Хосбаяр, Б.Баянтогтох нарт өгчээ. Б.Махбалд ингэх шаардлагатай гэж итгүүлээд тайвшруулахын тулд компаний 20 хувийг нь буцаан нэр дээр нь шилжүүлжээ. Компаниа өгсөн боловч Б.Сайнбаярын яриад байсан өнөөх гадаад хөрөнгө оруулалт нь орж ирсэнгүй тул одоо “МЭБЭ”-гээ буцаан авъя гэжээ. Харин Б.Сайнбаяр нь Махбал өөрөө их хэмжээний өртэй, хөрөнгө оруулалт олж өгөөч гэж хандсанаар тэд хамтрах болсон гэж мэдүүлжээ. “МЭБЭ” компаний нэр дээр байдаг хайгуулын лицензээ 500 мянган доллароор худалдах санал тавьсаныг бид ярилцаад 300 мянган доллароор худалдан авсан гэжээ. Мөнгийг нь төлсөн гэхээр өндөр өртөгтэй лицензийн наймаа явагдсан нь тодорхой байна. Харин Махбалд 20 мянган долларын үнэтэй 20 хувийг нь үлдээжээ. Удалгүй тэрээр “тариа тарих гэсэн юм мөнгө хэрэгтэй” гэхээр нь Б.Сайнбаяр түүний 20 хувийг нь 50 мянган доллароор худалдан авснаар “МЭБЭ” компаний100 хувийн эзэмшигч болж. Ийнхүү Махбал, Сайнбаяр гэсэн хоёр эзэнтэй болсон тул “дайн” дэгджээ.

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 12, 2014 2:10:12 pm )

    гадны хүмүүс монголчуудыг залилдаг бол одоо монголчууд бие биенээ залилдаг болж дээ.

  • зочин (June 12, 2014 2:12:18 pm )

    Монголын уул уурхайд гадны хүмүүс монголчуудыг залилдаг байсан бол одоо ч монголчууд бие биенээ залилдаг болоо шив дээ

antalya rent a car