МХЕГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хэлтсээс ГССҮТ-д хийсэн шалгалтуудынхаа дүнг нэгтгэжээ. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард төлөвлөгөөт шалгалт хийгээд “их эрсдэлтэй” гэсэн үнэлгээг өгсөн байдаг аж. Тиймээс ч МХЕГ 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа ГССҮТ-ийг зориуд тусгажээ.
Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийх байсан ч 2013 оны нэгдүгээр сараас хойш эмнэлгийнх нь дарга нийт долоон удаа солигдсон учраас хойшилсон байна. Эхний шалгалтыг нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед явуулж, 48 заалттай албан шаардлага өгч, 3.5 сая төгрөгөөр байгууллагыг торгосон аж. Харин дараа нь дөрвөн чиглэлээр зургаан байцаагч шалгалт хийсэн байна.
Энэ үеэр тус эмнэлгийн хүний нөөцийн бодлого алдагдсан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, эмч нар улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байна. Өмнөх шалгалтаар хувийн компанийг нь илрүүлсний дараа өөр хүний нэр дээр шилжүүлж, чанарын баталгаагүй хэрэгсэл авч мэс засалд ашиглаж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, ГССҮТ-ийн эмч нар үе түнхний хагалгааны төлөө өрсөлддөг болсон байна.
Учир нь ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт дээрх хагалгааг 4600 ам.доллараар харин нөгөөд нь 3600 ам.доллараар хийж байгаа нь илэрсэн аж. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаж, “Би БНСУ-д суралцаж ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа” хэмээн тайлбарладаг гэнэ. Мөн шалгалтын үеэр 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалсан байсан нь илэрчээ. Дээрх шкафанд имплант буюу хиймэл үе хадгалагддаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа хагалгаанд ашигладаг нь энэ үеэр илэрсэн аж. Энэ мэтчилэн улсын эмнэлгийн байрыг ашиглаж хувийн бизнес хийж байсан нь илэрсэн тухай МХЕГ-аас мэдээллээ.
Х.Жаргал
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 11, 2014 2:54:25 pm )
timee aimar biznes hiideg yum bna lee mungutei bol amidar mungu bgui bol uh gesen huuli uichilj baidag gaar bna lee dee
-
19001973 (June 11, 2014 3:20:53 pm )
Жолооч та албан татвараа төлсөн үү, Хэрэв төлөөгүй байгаа бол та хаана, хэдэн төгрөг төлж болох гээд энэ талаарх мэдээллийг Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900 1973-аас лавлаарай.
-
emegtei (June 11, 2014 5:06:58 pm )
gemtliin mes zasaliin emch bolj chadaval tsum bayjdag gej sonsson vnen yum bna.gemteliin emneleg bol zugeer dotroosoo yalzarsan gazar sh de.eniig yagaad ariutgaj tsverelej chadahgui bnaa.
-
zochin (June 11, 2014 5:40:27 pm )
Gemtliin emnelgiin emch geltgui suwilagch asragch nar bugd hud ulaan mongo tsagaan bolson luwirchinguud uuniig buh humuus heleh bh
-
ffffff (June 11, 2014 8:09:12 pm )
ene gazriig neg jurmand ni oruulah zasag tur alga uu uneheer mungunii mashin uchraas naad heden emch nar chin vant uls bolchood bna sh dee
-
mmm (June 12, 2014 12:00:30 am )
yeroosoo l buh emnelegiig huvichilah heregtei, tegvel shuud l gerliin hurdaar hogjino
-
ЗОЧИНЗОЧИН (June 12, 2014 12:01:47 pm )
ЁСТОЙ ЗӨВ ШАЛГАЛТ ХИЙСЭН БАЙНА, ЯГ ИЙМ ЛУЙВАР, АВЛИГА БАЙДАГ БОЛОХООР Л ДАРГЫГ СОЛИНО ГЭХЭЭР ЭМЧ НАР НЬ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЭСЭРГҮҮЦЭЖ АЖЛААС ГАРНА, ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГМ УЛАЙМ ЦАЙМ ЭМЧ ХҮНД БАЙЖ БОЛОХГҮЙ АЙМШИГТАЙ ҮЙЛДЛИЙГ ГАРГАЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БАЙСАН, АРД ИРГЭД Ч ЭМЧ НАРЫН ЭНЭ УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛД ДУРГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО ЁСТОЙ УВАЙГҮЙ ЭМЧ НАРЫГ ХАЛЖ ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНИЙГ СУРГАЖ ЧАДВАРТАЙ ДАРГЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ШИНЭ ДАРГА ТЭДНИЙ ҮЙЛДЛИЙГ ҮГҮЙ БОЛГОЧИХНО ГЭЭД Л ТЭД УЛАЙРЧ ТЭМЦЭЛ ХИЙХДЭЭ БҮР ЦАГААНДАА ГАРСАН НЬ ХҮРТЭЛ ИЛЭРХИЙ СУВИЛАГЧ АСРАГЧ ҮЙЛЧЛЭГЧ НАРЫГ ХҮРТЭЛ ЭГНЭЭНДЭЭ ОРУУЛЖ АВСАН БАЙСАН БИЗ ДЭЭ. ӨВДӨЖ ШАНАЛСАН ЗОВСОН, ЯДАРСАН ИРГЭН, ӨВЧТНҮҮДЭЭ ИНГЭЖ АРАЙ Ч БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ. ҮНЭХЭЭР ХАГАЛГААНЫ МАТЕРИАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ ДЭЛХИЙН СТРАНДАРТАД НИЙЦСЭН БАЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ. ЭМЧ БҮР ӨӨРИЙН ОРУУЛЖ ИРСЭН БАТАЛГААГҮЙ ЧАНАРГҮЙ ЗҮЙЛЭЭР ИРГЭДИЙГ ЭМЧИЛГЭЭ ХАГАЛГАА ХИЙЖ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ОДОО Л ТӨР ЗАСАГ, ЭМЯ ОНЦГОЙ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАР, МАГНАЙ ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААРЧ ЦААШИД ИЙМ ЯВДЛЫГ ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ УЛАМ САЙН ХИЙЖ ИЛРҮҮЛЭХ, ШААРДЛАГАТАЙ БОЛ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ. БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ. СУРГУУЛЬ ТӨГССӨН ШИНЭ ХҮҮХДҮҮДИЙГ СУРГАЖ БЭЛДЭХ МАШ ЧУХАЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЖИРИЙН ИРГЭН БИ АНХНААСАА Л ТУХАЙН ҮЕД ЭМЧ НАРЫН ИЧИХЭЭ БОЛЬСОН УВАЙГҮЙ ГЭЖ ХЭЛЭХЭД Ч БАГАДАХ ҮЙЛДЛҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ҮНЭН БАЙДЛЫГ МХЕГ ШАЛГАЖ ИЛРҮҮЛЖЭЭ. ӨӨР МАШ ОЛОН НУУГДМАЛ АЙМШИГТАЙ ҮЙЛДЛҮҮД ЭНЭ ЭМНЭЛГЭЭС ГАРАХ ЮМ БАЙНА, ГАРАХ Ч БАЙХ, СҮЛЖЭЭНД ОРСОН БАЙНА /МАФИ/, ЭМЧ НАРЫН ЯЛЗАРСАН ЁС СУРТАХУУН, ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАХ ЦАГ НЬ ХЭДИЙНЭЭ БОЛЖЭЭ ХӨӨ.
-
шударга бай (June 12, 2014 1:32:29 pm )
ТӨРөөс цалинжаад , төрийн эмнэлгийн байранд хувийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж болохгүй. ТҮРЭЭСийн мөнгө авсан бол нэр төдий авсан байгаа. Энэ эмнэлэгийн үйл ажиллагаа их муу. Саяхан хамаатан ирж мэс засалд ороход буруу мэс засал хийсэн байсан. Тэр мэс засалд орсон эмч нарын нэр байгаа. Ийм хариуцлагагүй хүмүүст энэ хариуцлагатай ажлыг итгэж хариуцуулах хэцүү. Одоо шинэ залуу эмч нарт хариуцлага хүлээлгэж, хуучцуулыг халах хэрэгтэй. ТЭД ханаталаа баяжсан, идэх хоолоо олсон байгаа. ХАРИН түрээсийн мөнгийг нөхөн авахад буруу юмгүй.
-
Тунгаа (June 12, 2014 1:42:39 pm )
Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахгүй, байр сав хүрэлцэхгүй гээд л байдагь хувийн эмнэлэгт болохоор байр гаргаад болоод байдаг ямар муухай хүмүүс вэ. Хүний зовлонгоор мөнгө хийгээд сайн явахгүй дээ. Хамгийн гол нь энэ шалгалтийг өмнө нь яагаад хийж, энэ мэт зөрчлийг илрүүлж байгаагүй юм бэ. Тэр бүү хэл хөдөөнөөс ирсэн өвчтэй хүүхдэд хагалгаа хийхдээ буруу хөлөнд нь хийгээдь эрүүл хөлий нь цоолсон хэрэг энэ оны 5 сард гарсан шүү дээ. Хүүхдээ бодоод л гомдол гаргаад яахав гэж байсан. Тэгээд энэ хагалгааг хийхдээ өчнөөн өндөр төлбөр авсан гэж байгаа.
-
ЗОЧИН (June 12, 2014 1:48:40 pm )
Эмч нар ч гэлтгүй, эм тарианы хангамж ч гэсэн танил талаараа л явагддаг гэсэн. тэтгэврийн архаг хөгшчүүдийг халжь шинэ залуучуудыг ажилд авах хэрэгтэй. Наад хуучин архагууд тань энэ шинэ даргыг ажил хийлгэхгүй дээ.
-
zochin (June 12, 2014 2:46:04 pm )
deerhi hvmvvs zob hejj bn ench nar n neree svljeend orson bn lee shvv dood dabhart n dandaa hubiin rentgen zurag abdag gazruud baidag yum bn lee emch n zaaj ogdog onooj neriig n helj ybuuldag gesen
-
zochin (June 12, 2014 2:55:28 pm )
gemtliin oiroltsoo baigaa emiin sanguudiig mon adil shalgah heregtei gej bodoj bn em tarianii vniig hed dahin nugalj zardag yum bn lee ogloo absan emee oroi dahin abahad dahin nemsen baidag yum bn le
-
Ичээч (June 15, 2014 1:56:06 pm )
Энэ том эмнэлгийн эмч нар эмнэлгийн байрыг ашиглаж хувийн эмнэлэг болгосон гэдэг нь яг үнэн шүү дээ. Өндөр үнээр мэс засал хийнэ. Ашиг нь их. Одоо энэ даварчихсан архаг мөнгөний эмч нарыг халж солиод залуу боловсон хүчнүүдийг тун сайн бэлтгэж ажиллуулах хэрэгтэй. Даргыг нь жинхэнэ хүний төлөө ажиллах эмч сэтгэлтэй хүнийг томилох хэрэгтэй. Тэр хүлээн зөвшөөрөхгүй халагдах хүмүүсийг нь халаад л явуулна биз дээ. Ер нь эмнэлэгийнхэн мөнгөгүй хүмүүстэй яаж харьцдаг билээ дээ. Мөнгө хэрэгтэй ч гэсэн хүнээс илүү байна гэж үү? Тэр тусмаа эмч хүнд шүү? Эмийн сан эмч нар хоорондоо холбоотой тэр эмийн сангаас аваарай гээд явуулна. Үнэхээр хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар ийм байж болдог юмуу?
-
зочин (June 16, 2014 4:44:39 pm )
хагалгааны утасаар хүртэл бизнес хийдэг гэсэн. Нарийн утас эмнэлэгт байхгүй, хүнд тэдээр байна гээд л
-
Zochin (June 17, 2014 2:46:56 pm )
Hunii zovlongoor bizness hiideg aimaar gazar!!!!! Er n ue soliulah mes zasal n ur dun muutai bg ene bol tsever uvchinduu shanalsan humuusiin harmaag segsercg baigaa shuu dee! Ene emch nar hun chanargui mungunii tuluu yu ch hiihees butsahgui shunaltai shulamnuud boljee! Humuus mini uurtuu heregtei beldmelee hereglej eruul mendee nuhun sergeej bval ed nart shuluulah shaardlaggui bno
-
Anonymous (June 20, 2014 4:30:20 pm )
яахав….төлбөртэй л байгаа биз гадагшаа хэдэн сая доллораар хийгдэг хагалгааг хийж бгаа Гэмтлийн эмч нартай баярлах хэрэгтэй….. Блалаа гэмтлийн эмч нараа
-
ххххххххххх (July 08, 2014 5:34:15 pm )
ИЙМ БОЛООД Л ДАРГА НАРАА ҮЗДЭГГҮЙ БАЙЖ Л ДЭЭ… ТЭРНЭЭС ТЭР ТОМИЛОГДСОН ДАРГА НАРТ БУРУУ АЛГА БАЙСАН ЮМ БИШ ҮҮ?
17 Comments