Монголын нийтийн дууны ертөнцөд өөрсдийн байр суурийг бий болгож, аль хэдийнэ ард түмний хайртай дуучид болсон Я.Гэрэлчулуун, П.Идэржавхлан нар андын сэтгэлээр гоёлоо. Өөр өөрийн өнгө аясаараа ялгарч, ард түмнийхээ сэтгэлийг чанартай уран бүтээлээр хөглөж яваа залуу уран бүтээлчид маань хамтран М.Хүрэлсүхийн шүлэг, МУСТА С.Төрбатын хөгжим “Андын сэтгэл” хэмээх уран бүтээлээ олон түмэндээ хүргээд байна. СУИС-ын дуулаачийн ангид хамт суралцаж, хамтдаа төгссөн залуу дуучид маань сайн андууд гэнэ. Тэрээр оюутан ахуй үеэсээ л бие биенийхээ уран бүтээлд зөвлөгөө, шүүмжлэл өгч, хурцалж явсан бөгөөд хүсэл мөрөөдлөөр дүүрэн оюутан цагийнхаа гэгээн нөхөрлөлөө санагалзаж энэхүү дууг хамтран дуулжээ.
Тус дуу болон клип нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Клипд Ардын жүжигчин Ч.Алтан-Өлзий, жүжигчин СТА Н.Ялалт, С.Баттулга нар хамтран тоглосон бөгөөд найруулга нь үзэгчдийн таашаалд нийцээд байгаа юм.
Нийтийн дууны урлагт амжилтаараа гялалзаж, олон сонсогч фенүүдээсээ урмын үгсийг байнга сонсдог дуучид маань цаашид улам их уран бүтээл хийх нь дамжиггүй биз ээ. Залуу уран бүтээлчиддээ урлагийн ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
only (June 05, 2014 12:29:17 pm )
2 zaluudaa ajiliin amjilt husey
-
Soko (June 11, 2014 2:09:15 pm )
Shan duu bolje.2uran buteelchdee uran buteeliin undur amjilt husie.
2 Comments