Нэгэн цагт Тогоонтөмөр хаан эртний Дайду хотоос тамгаа өвөртлөн зугтаж байсан түүхтэй. Харин ардчиллын жилүүдэд албан байгууллагын дарга нар ажлаа өгөхгүй гүрийх үзэгдэл газар авч, улмаар тамгаа өвөртлөн зугтах болжээ. Тэгвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр ирсэн М.Цогзолмаа нь ажлаасаа чөлөөлөгдсөн оройгоо ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр гэр бүлийн хүн болох 14-р сургуулийн багш н.Баярмөнхийн хамт ирж лацадсан өрөөг онгойлгон, байгууллагын тамгыг авч зугтааснаас хойш долоо хоног сураггүй байна.
Ингэснээр 55 дугаар сургуулийн багш ажилчид “Эх үрсийн баяр”-ын өмнө тавдугаар сарын сүүлийн хагасын цалингаа авч чадсангүй. Үүнээс болж тус сургуулийн 90 гаруй багш ажилчид, тэдний ар гэрийнхэн “Эх үрсийн баяр”-аар баярлаж чадсангүй. Түүнчлэн байгууллагын бүх гүйлгээ зогсож, төгсөх ангийн сурагчдын бичиг баримт баталгаажуулах ажил хоцрогдон, төрийн ажил гацаанд оржээ. Сарын сүүлийн цалингаасаа зээлээ төлдөг багш ажилчдын зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь өнгөрсөн тул алдангийг хэн төлөх вэ гэдэг асуудал яригдаад байна.
М.Цогзолмаа нь төрд зүтгэж, түмний хүүхдийн төлөө ажиллаж байгаа багш ажилчдыг өөрийнхөө хувийн компанийн ажилчид гэж бодон эндүүрсэн үү, эсвэл төрийн тамгыг хувийн өмч гэж бодсон уу, үүнд хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм бол гэх зэргээр олон асуудал ургах нь дамжиггүй. Ийм олон учир шалтгааны үүднээс тус сургуулийн багш ажилчид арга ядаж, дүүргийн Засаг дарга болон Цагдаагийн газарт хандсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарт өргөх бичиг барьсан байна. Ямартай ч энэ бусармаг явдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бололтой. Төрийн тамга байх ёстой газраа байхгүй, түүнийг яаж хэрхэн ашиглаж байгаа нь тодорхойгүй байгаа зэргээр олон асуудалд Цагдаагийн газар дүгнэлт хийж хэргийг нягтлах биз ээ.
Холбоотой мэдээ
-
bagsh (June 03, 2014 8:42:30 pm )
anarhizmiig ardchilal gej oilgoson yum bailgui dee
-
хөгийн гахай нар (June 04, 2014 9:45:42 am )
авгай үрсийн биш хүүхдийн баяр шүү дээ.
-
zochin (June 04, 2014 2:10:55 pm )
uuchilaarai bi neg asuudal heleh gesen ymaa BZD-iin 79 r dund surguuliin bagsh nar huuhed burees surguuliin zaswariin mungu gej 4,10 angiaas10000 tugrug 8 r angiaas 20000 tugrug awaad baih ymaa minii huwid ene surguulid 3 huuhed maani surdag ymaa teheer bi ene surguulid 40000 tugrug uguh bolj bna ene asuudaliig shiidej uguuch
3 Comments