ШӨХТГ-т оюутнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 1/19 тоот удирдамжийн хүрээнд хийсэн хяналт шалгалтаар МУИС-ийн захирлын 2013 оны А/45, А/5841 тоот тушаалаар шилжилтийн хураамж нэрээр 241 оюутнаас нийт 347,182,000 төгрөгийн хууль бус төлбөр авч салбар яамнаас тогтоосон оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлсэн болох нь нотлогджээ. Тус сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн заалтыг үндэслэн захирлын тушаалаар баталсан “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-д шилжилтийн төлбөр авахаар заасан нь Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйлийн 7.11 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.4, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт гарч албан шаардлага хүргүүлсэн аж. Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирал А.Галтбаяр нь улсын байцаагч нарын албан шаардлагын дагуу оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлсэн байна. Иймд тус газрын улсын байцаагч нарын албан шаардлагыг биелүүлж оюутнуудын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч, хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ШӨХТГ-д хариу ирүүлэхийг Боловсролын сайд Л.Гантөмөрт уламжилсан байна.
Шуурхай.мн
Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирал А.Галтбаяр нь улсын байцаагч нарын албан шаардлагын дагуу оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлсэн байна. Иймд тус газрын улсын байцаагч нарын албан шаардлагыг биелүүлж оюутнуудын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч, хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ШӨХТГ-д хариу ирүүлэхийг Боловсролын сайд Л.Гантөмөрт уламжилсан байна.
– See more at: http://society.time.mn/content/46047.shtml#sthash.M0QA0shl.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.