Онцлох жиргээ Ерөнхий сайдыг нүүр хийх газаргүй болгов
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нууц дэлгэгдсэн онцлох жиргээ шуугиан тарив. Тодруулбал яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт тус 30 сая төгрөгийг төвлөрүүлэн PR хийхээр нэгэн төрийн бус байгууллагатай гэрээлсэн талаар сэтгүүлч Б.Ганчимэг жиргэсэн юм.
Нийт 16 яамны 480 сая төгрөгийг тэд өөрсдийгөө рекламдуулахаар төсөвлүүлжээ. Эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртдөг хэвлэлийнхний хувьд энэ бол бас л их мөнгө. Төрийн бус байгууллагад ингэж мөнгө цутгаж суухыг бодоход дараагийн сонгуулиас эрт айсан бололтой.
Гадагшаа аялдаггүй сайдтай яамд, баяраар төсвийн мөнгөөр архидаггүй агентлагтай болж төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулах учиргүй хэмээн шоудаж байсан Ерөнхий сайдын тар нь ийнхүү танигдав. Ямартай ч эдийн засгийн хямралын энэ үед ажил хийх биш суртал ухуулга хийх мөнгө төсөвлөж байгаа сайдад хэлэх үг олдохгүй байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй биз ээ.
Холбоотой мэдээ
-
zochin (June 03, 2014 6:30:07 pm )
наад ерөнхий сайдаасаа салаач ээ АН
болиоч
1 Comment