Казакстаны Алма-Ата хотноо дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын тэмцээний финалын тоглолтууд үргэлжилж байна.
Тус тэмцээнд Н.Төгсцогт 56 кг-д Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг медалийн болзол хангасан талаар мэдээлсэн. Тэгвэл өчигдрийн тоглолтод Н.Төгсцогт медалийн өнгөө хувиргахаар Алжирийн Фахем Хаммачитай тоглож ялагдсан байна.
Харин 64 кг-д ОУХМ Б.Чинзориг Маррокогийн Аблехак Аатакнийтай тулалдаж илт давуу ялсан юм. Б.Чинзоригийн хувьд эхний даваанд 2011 оны дэлхийн аварга, 2013 оны тэмцээний хүрэл медальт Бразилийн шилдэг боксчин Эвертон Лопесийг 2:1-ээр хожиж шуугиан дэгдээсэн бол ийнхүү аваргын төлөө тоглохоор үлдэв. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисын ширэн бээлийтэн юм байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.