Инчон хотын Намданг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аяллын том цүнхэнд хийж хаясан, Монгол Улсын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдлоо гэж өнөөдөр тус дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.
Өнөөдөр өглөөний 08.20 цагийн орчим тус цөөрмийн ойролцоо байх нэгэн үйлдвэрийн Солонгос ажилтан, цөөрөм дотор сэжиг бүхий цүнх байна гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд үүний дагуу шалгаж үзсэнээр том цүнхэн дотор гялгар уутанд сайтар боосон Монгол иргэний цогцос болохыг тодруулсан байна.
Хохирогчийн амь насыг хөнөөсөн хэргээ ул мөргүй баллахын тулд гялгар уутанд боон хаясан байгааг тооцвол гэмт этгээд нь тус орон нутагт амьдардаг болох магадлалтай байна гэж хэргийг шалгаж эхлээд байгаа Инчон хотын Намдунг дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН В,ВИТЯ (June 03, 2014 8:36:37 am )
СОЛОНГОС РУУ ЮУНД ЯВАХ ГЭЖ ДУРЛАНА ВЭ?АЮУЛТАЙ ШҮҮ
-
Зочин (June 03, 2014 10:58:48 am )
ум ма ни бад ми хум. Хэнийх нь үр сад болдоо..
-
zochin (June 03, 2014 1:22:22 pm )
MANAI GARUUD NEG NEGIIGEE HONOOCHIHSON YUM BISH BIZ DEE. AIMAAR YUMAA. HVNII GAZART ES BUSAAR VHNE GEDEG YMAR GAMSHIG BE. SO-D HVNII BOOL BOLON AJILLAJ IREED BIE NI MUUDSAN HVMVVS IH BAIH YUM. AH DVV HAMAATAN SADANDAA YMAR AIMSHIG AWCHIRCH BAINA WE. HOORHII
3 Comments