08:00 цагаас эхлэн “Хүүхдийн утас-108” дугаартайгаар 24 цаг Хүүхдийн төлөө үндэсний газрын байранд ажиллаж эхэллээ. Утас: 97077008, 97077026
11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд болно.
11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
11:00 цагаас жил бүрийн хүүхдийн баяраар болдог хүүхдийн сурын харваа сурын талбайд болох гэж байна. Энэ жилийн харваа Монгол улсын хүндэт мэргэн Д.Жамбын мэндэлсний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд энэхүү уламжлалт харваа зохион байгуулагдаад эдүгээ 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. (Төв цэнгэлдэхийн урд, Монголын хөл бөмбөгийн холбооны баруун талд) Утас: 99018026…
13:00 цагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сансар судлалын музейд /Одон орон судлалын төвийн байранд/ Хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ. Утас. 97077008, 97077026
Баярын үзвэр үйлчилгээ болон бусад арга хэмжээнүүд…
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
15:00,17:00 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг,
20:00 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно.
АСА Цирк
10:00 цагаас “Ice cream” фестиваль АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/
12:00, 15:00, 19:00 цагуудаас Оросын Одойчуудын циркийн тоглолт тус тус тоглоно.
Улаанбаатар палас
12:00, 15:00 цагуудаас Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.
Монголын хүүхдийн ордон
11:00 Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа
“Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана – А фойед
11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна
11:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан урлагийн тоглолт
12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд
12:00-15:00 цагт Эко өдөрлөг зохион байгуулна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамт болон хороодоор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
10:00 цагаас 580 хүний бүрэлдэхүүнтэй баярын парад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгаас Улаанбаатар палас хүртэл
11:00 цагаас Хүүхдийн баярын арга хэмжээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
10:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ /500 хүүхдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа/- Буянт-ухаа спорт цогцолборт болно.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
11:00-17:00 цагийн хооронд Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан нэгдсэн арга хэмжээ- Тусгаар тогтнолын талбайд болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын арга хэмжээ Хороо тус бүрт нэгэн зэрэг болно.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 2000-2100 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр,
14:00-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ
12:00-20:00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион байгуулна.