antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2014 3 comments

Н.Алтанхуяг 480 саяар Н.Батбаярыг аварна

нийтлэсэн Admin

uls_53882b1c707f6_1Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг засгийн газраас огцруулах асуудлыг УИХ-аар оруулахаар болоод байгаа.

Харин эдийн засгаа тавиад туучихсан, ажлаа мэддэггүй сайдаа сандал дээр нь авч үлдэх гэж Ерөнхий Сайд Н.Алтанхуяг мөнгө тараах ажил эхлүүлээд байгаа гэх яриа чих дэлсэх боллоо.

Тэрбээр Н.Батбаярыг өмгөөлөх гэж хэвлэл мэдээллүүдийн амыг барьж, олон нийтийн санаа бодлыг өөр чигт хандуулах нарийн төлөвлөгөө боловсруулсан сурагтай. .

Яам тус бүрээсээ 30,000,000 сая төгрөгийг татаж, 480,000,000 төгрөгийг төвлөрүүлэн “Аврах ажиллагаа”-г явуулах гэж байгаа тухай яригдаж эхлэв. Энэ тухай сэтгүүлч Б.Ганчимэг өчигдөр твиттэрт жиргэлээ.302Сэтгүүл зүйн томоохон төлөөлөл болсон энэ хүн оргүй зүйлээр оролдохгүй нь тодорхой. Өмнө энэ аргаа хоёр ч удаа явуулан үр дүнтэй ажилласан гэх юм билээ. Буруу сонсогдоогүй бол “Давхар дээл” тайлуулах асуудлыг намжаах гэхдээ 860,000,000 төгрөгийг тарааж, давхар дээлтэй сайдуудаа аварч үлдсэн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг 500,000,000 төгрөгөөр аварсан гэх шуум бий.

Энэ мэтчилэн төсвийн мөнгийг салаагаараа урсгаж сандал суудлын төлөө зарцуулаад байвал эдийн засаг хямралгүй ч яах вэ дээ.

Н.Алтанхуяг сайдан тараасан мөнгө хэд угаагдаж хэнд очиж байгаа талаар ч бас сонирхолтой мэдээлэл сонсогдсон. “10,000,000-ыг өгье, таван саяыг нь буцаагаад өгчих” гэсэн үгтэй хамтран ажиллах саналууд ХМХ-үүдэд ирсэн бололтой юм билээ. Мөн томоохон телевизүүдэд 80,000,000 төгрөг, өдөр тутмын зарим сонинуудад 20,000,000 төгрөг өгч он дуустал засаг төрөө, бас өөрийгөө болон, хэд хэдэн хүнийг муулахгүй байхыг хүссэн тухай ч сэтгүүлчид яриад байгаа.

Энэ яриа үнэн үү худал уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Түүнээс гадна сөрөг хүчин рүү “Гал нээх” төлөвлөгөөний норог миний гарт байна. Энэ ч бас зүгээр нэг тоглоом тохуу хийсэн зүйл биш нь байх.   Төр түшилцэж, засаг атгаж суугаа учир мэдэх хүмүүс арай ч онгоц буудаж тоглохгүй байлгүй дээ. Эсвэл ийм юм биччихэд чуулганы танхимд мөрөөдөөд сууж байдаг юм болов уу.

Ямартай ч энэ норогт МАН-ын удирдлагууд руу дайрах, өмнөх алдаа дутагдал руу нь өнгийх, ард түмний тархийг угааж, эдийн засгийн уналтыг бүдэгрүүлэх гэсэн санаа агуулж байна лээ.300 301

Эх сурвалж: uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Irgen (June 01, 2014 12:15:30 pm )

    Ene odoo yu bolood bna ene altanxyag chin xen yum be iim caid bj bolox yy xymyyce

  • Зочин (June 02, 2014 10:25:40 am )

    Энэ одоо юу вэ

  • холбогч (June 02, 2014 10:44:44 am )

    монголчууд минь бүгд энийг үзэж уншидаг болоосой тэгвэл Норовын хүү Алтанхуяг хулгайчийг хөмрөхгүй юу

antalya rent a car