Universe Best Songs 2011″ наадамаас шилдэг оролцогчдын нэг болон гарч ирсэн дуучин А.Хишигдалай өөрийн гэсэн хэд хэдэн уран бүтээлээ гаргаж урлагийн салбарт хэдийнэ байр сууриа олсон.
“DOLY’s” продакшн түүнийг продюссерлэж дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж дуунууд нь хит болсоор ийнхүү хоёр жил хамтран ажиллаж байсан продакшнаа сольж “Royal music” продакшнтай 200 саяын гэрээ хийсэн хэмээн шуугиан дэгдээгээд амжсан.
Хаяа хаяахан энд тэнд өгсөн ярилцлгаараа туршлагатай дуучидаас илүү зүйл ярчихдаг тэрбээр хэлье гэсэн үгээ хаана ч хэлчихдэг хэнэггүй нэгэн. Өөрийнхөө энэхүү амжилтанд сэтгэл хангалуун байдаг тэрээр үнэтэй шилэнд “нугасгүй” гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудсанд “Би шилэнд маш их хорхойтой. Ер нь хүн чаддаг юмаа хийгээд мөнгө олж байгаа тохиолдолд эдлэж хэрэглэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Би үнэтэй шил зүүдэг гэж гайхуулах гэсэн юм биш. Хөдөлмөрийн үр шим гэдэг сайхан шүү гэдгийг харуулах гэж энэ зургийг тавилаа. Ойлгоно биз дээ” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОэзочинмээЧИзочинНзочинзочинчинзочин (May 29, 2014 5:29:22 pm )
энэ одонцоруудыг битгий рекламдаж хамрыг нь сөхүүлээд байгаачээ
1 Comment