antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2014 9 comments

“Оюутолгой” 300 ажилтнаа цомхотгож, “АПУ“ цалингаа 50 хувиар буурууллаа

нийтлэсэн Admin

    Улстөрч, эдийн засагчид “Манай улсын эдийн засаг хямарсан…, хямраагүй…” хэмээн мэтгэлцэж, эрх баригчид “Удахгүй сайжирна, энэ бол түр зуурын явдал” гэж байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн дарамтад орж, зарим нь хаалгаа барьж, эсвэл ажилчдынхаа цалинг хасч, цомхотгол хүртэл хийж буй.
Өчигдөр гэхэд л “Оюутолгой” компани 300 ажилтнаа халж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн байна. Тус компанийн засвар үйлчилгээний ажилтан Д.Даваасүрэнгээс тодруулахад “Манай засвар үйлчилгээнд 40 орчим хүн ажилладгийн 10 гаруйг нь халлаа. Өнөөдөр /өчигдөр/ 100 гаруй хүнийг халж байх шиг байна. Тэгээд гурван өдөр дараалан нийт 300 орчим хүн халах сураг гарсан.
Компанийн зүгээс бидэнд “Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан учраас дотоод зардлаа хэмнэх шаардлагатай боллоо” гэж тайлбарласан. Цомхотголд орсон ажилчдын 60- 70 хувь нь захиргааны, үлдсэн нь баяжуулахын ажилчид байгаа. Тэдний дунд үндсэн ажилчид ч багтсан юм билээ. Миний хувьд бас халагдчихаад сууж байна даа” гэв. Энэ талаар тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэг “250-300 хүн цомхотгосон нь үнэн.
Өнөөдөр /өчигдөр/ өглөөний хурал дээр байгууллага бүтцийн өөрчлөлт хийж байгаа талаараа ажилчдад танилцуулсан. Дэлхийн, тэр дундаа Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед “Оюутолгой” компани дасан зохицохоос өөр аргагүй болсон. Ингээд шинэ бүтэц зохион байгуулалтад ороод бүтцийн өөрчлөлт хийхэд тухайн албанд байсан хүмүүс нь ажилгүй болж байгаа юм. Гэхдээ цомхотголд орсон ажилчдаа Хөдөлмөрийн хуулийн дагуу асуудлыг нь шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 45 хоногийг ажил хүлээлцэх хугацаа гэж үзээд цалинг нь бүтэн олгодог. Энэ хуулийн дагуу тэтгэмж олгоно” гэв.

ҮНДЭСНИЙ ТОМООХОН КОМПАНИУД Ч АЖИЛЧДАА ЦӨӨЛЖ БАЙНА

Санхүүгийн хүндрэлээс үүдэж “АПУ”, “МАК”, “MCS” гэх мэтчилэн үндэсний томоохон компаниуд ч ажилчдаа цомхотгоод, цалинг нь танаж байгаа талаар эх сурвалж хэллээ. Зарим компани ажилчдаа орон нутаг дахь уул уурхайн салбартаа очиж ажиллах санал тавьж, эс зөвшөөрвөл ажлаасаа гарч болно гэсэн шаардлага тавьж эхэлжээ.
Энэ бүхэн валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэнэ. Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1825.34 төгрөгтэй тэнцэж байна. Валютын ханш ийнхүү өссөн, мөн арилжааны банкнаас валютын зээл авсны улмаас аж ахуйн нэгжүүд хаалга барьж, цалингаа өгөлгүй олон сар дамжиж буй нь нууц биш. Үүний хэрээр ажилгүй иргэдийн тоо өсч, амьдрал нь өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Гэтэл эрх баригчид худал хэлээд сууж байж болмооргүй юм. Судалгаанаас үзвэл сүүлийн үед 22 мянга гаруй аж ахуйн нэгж дампуурчээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчит компани 70 гаруй, хувьцаат компани 200 орчим, хязгаарлагдмал хариуцлагатай компани 15 мянга орчим байдаг гэсэн статистик тоо бий. Эдгээрээс 5000 гаруй нь МҮХАҮТ-д хамрагддаг бөгөөд улсын ДНБ-ний 60-70 хувийг үйлдвэрлэдэг гэж байгаа. Харин эдийн засгийн хүндрэлээс болж дампуурах шахсан, дампуурсан компаниуд тус танхимд гомдол саналаа ирүүлцгээж байгаа аж. Энэ талаар тус танхимийн Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Нэргүй “Эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь зөвхөн валютын ханшаас бус гадаад, дотоод хөрөнгө оруулалт буурснаас болж байна. Үүнээс аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгохоос эхлээд зарим нь хаалгаа барьж эхэлсэн. Чухам хэчнээн хүнийг ажлаас нь чөлөөлсөн талаарх бодитой тоо баримт одоогоор алга. “Бизнесийн орчин муу байна” гэх гомдол санал байнга ирдэг. Гэхдээ манайх энэ бүх асуудлыг шийддэг газар нь биш. Бид төрийн бус байгууллага. Тулгамдаж буй асуудлыг судлаад гаргасан саналаа холбогдох яамдад нь өгч шийдүүлэх зорилготой байгууллага” гэсэн.
Тэгвэл, Хөдөлмөрийн яамны зүгээс “Үүссэн нөхцөл байдлаас болж хаалгаа барьсан газар байхгүй” гэж мэдэгдсээр байгаа юм. Тухайлбал, тус яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Д.Баттогтох “Одоогийн байдлаар хаалгаа барьсан газар байхгүй. Ажилчдаа халсан, цомхотгосон явдал ч гараагүй. Ер нь хямралын үед цалин хөлс танах бол байдаг л зүйл. Гэхдээ судалгаанаас үзэхэд ийм зүйл ч гараагүй байгаа” хэмээж буй. Харин санхүүгийн хүнд байдлаас болж хаалгаа барьсан компаниудын хамгийн тод жишээ бол 2006 оноос хойш олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч “Изинис Эйрвэйз” компани юм.
Тус компани “Санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоолоо” хэмээн мэдэгдсэн. “Изинис Эйрвэйз” компанийн орон нутгийн нислэгийн 90 орчим хувийг уул уурхайн компанийн ажилчид бүрдүүлдэг байсан аж. Гэтэл сүүлийн үед санхүүгийн хямралаас болж уурхайн олон компани хаалгаа барьсан бөгөөд үлдсэн компаниуд нь зардлаа хэмнэж ажилчдаа газраар /машинаар/ явуулдаг болсон байна. Түүнчлэн орон нутгийн иргэд ч санхүүгийн хямралд орж онгоцоор нисэхээ больсон нь нөлөөлж буйг тус компанийн мэргэжилтэн хэлсэн нь бий.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАМПУУРАЛД ТӨРИЙН ДАРАМТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниуд жилийн 5-8 хувийн хүүтэй зээл авч байхад хамрагдаагүй нь 15-20 хувийн хүүтэй авч байгааг бизнес эрхлэгчид хэлдэг. Нөгөө талаар арилжааны банкуудаас авсан нийт аж ахуйн нэгжийн зээлийн 40 орчим хувь нь гадаад валют байдаг аж.
Гэтэл ханшийн эрсдэлээс олон аж ахуйн нэгж олон тэрбумын алдагдал хүлээж буй. Түүнчлэн зөвхөн сүүлийн жил гаруй хугацаанд мянга орчим том, жижиг аж ахуйн нэгжийн удирдлага хууль хяналтын байгууллагад шалгуулсан байна. Энэ бүхэн тэдэнд дарамт болж, бизнесийн салбараас өөрийн эрхгүй шахагдан гарахад хүргэдэг ажээ. Судалгаанаас аваад үзэхэд жилд нэг аж ахуйн нэгж гэхэд л санхүүгийн болон бусад төрлийн 40 орчим тайлан гаргадаг юм байна.
Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 76 хувь нь жил тутам давхацсан хяналт шалгалтад хамрагддаг аж. Тиймээс энэ дарамттай байдлыг больж, харин ч ДНБ үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л эдийн засаг сэргэнэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 70 орчим хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж, 800 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих нь чухал болоод байна. Үүний тулд иргэн, хувийн хэвшлийн татварын ачааллыг бууруулж, зарим татварын хөнгөлөлт үзүүлж, тайлагнах журмыг хөнгөлөх хэрэгтэй гэнэ. Хэрэв эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрөлгүйгээр нүдэн балай, чихэн дүлий яваад байвал өдөр өдрөөр ажилгүйчүүдийн тоо өссөөр байх нь.

М.Наранболд

Эх сурвалж:   Монголын Үнэн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (May 29, 2014 11:17:31 am )

    za za ediin zasag etsestee hurtel hyamarchee gedgiig huleen zuvshuuruh tsag irjee 76 min

  • Zochin (May 29, 2014 11:34:16 am )

    APU tiim bgaa bol Bathuu ter bdalaa Zasgiin gazartaa heleech ene olon hunii amidralaar togloh yamar hereg bna

  • zochin (May 29, 2014 11:58:15 am )

    vodka, beer zaragdakhgui baigaa gedeg chini uul shugamandaa mongolchuud uukhaa bagasgajee gesen ug yumuu daa

  • Anonymous (May 29, 2014 12:16:16 pm )

    Ард түмнийг ингэтэл нь их туйлдуулж байгаа зүйл бол дээр байгаа хэдэн нөхдүүд ажлаа хийхгүй зөвхөн хор найруулж өөрсдийнхөө халаасыг зузаатгаж, засгийн эрхэнд гарсан 4 жилдээ намдаа өгсөн хэдэн төгрөгөө хэд дахин нугалж халааслахын төлөө л ажиллаж байгаа болохоос хэзээ ч ард түмнийхээ төлөө ажиллаагүй нь үүнээс илт. Энэ бохир авилгал, дээд сууж байгаа хэдхэн нөхдийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй бол Монголын ард түмэн эхнээсээ элгээрээ мөлхөж эхэлээ, үүнд юу хийх ёстой гэдгийг ард түмэн сайн мэдэх ёстой баймаар гэтэл энэ бүгдийг харж зүгээр суусаар… Тэр Баярцогт гэхэд л зөвхөн ганц гишүүн ард түмний мөнгөнөөс сая долларыг халааслачаад сууж байхад зүгээр хараад суудаг. Элбэгдорж оо ард түмэн Хятадтай адил цаазаар авдаг хуулийг хэрэгжүүлж эхлэхийг их дэмжиж байгаа, эхнээс нь цаазаар авах хэрэгтэй ш тээ.

  • turuu (May 29, 2014 2:37:53 pm )

    man iin hiisen laig ard tumen odoo uurch bna daa

  • ти (May 29, 2014 7:38:04 pm )

    Их хошгироод байвал сүүлдээ хоосон хонодог юм гэж хэлээд байхад. Сүүлдээ ард түмэн нь туйлдсаар хошгирох ч тэнхээгүй болж байх шиг байна даа АН-ын анархрист хошгируулагчидаа. Анхнаасаа та нарт итгэж цээжээрээ хамгаалж саналаа өгч байсан нөхдүүдийг харахаар уур хүрдэг юм.Та нарын тар чинь аль 1998, 1999 оны үед танигдсан шүү дээ. Одоо та нар тамиргүй болсон ард түмнийхээ дахиж тархийг угаах гээл худлаа бурсаар байх шүү. Одоо та нарын үгийг сонсох тэнхэлтэй хүн алга даа

  • зочин (May 29, 2014 9:09:03 pm )

    манай засаг төр тэх ёстой данхар толгойг тас чавч өөр зүйлгүй амжилт хүсье

  • зочин (May 29, 2014 9:20:56 pm )

    монолчууд архи уухаа боль тэхэд амьдрал тэгширнэ энэ үнэн хичээ монго орныхоо төлөө зүтэг залуучуудаа 21 нэг дүгээр зуун шүү миний хүүхдүүдээ хичээ хичээх тусам монгол улс өөдөө явна үр хүүхэд чинь чамаас дээр явна энэ бидний мөрөөдөл эх орон мандтугай

  • Unshigch (May 29, 2014 10:53:53 pm )

    Odoo ene zasag bolioch ee. Yana daa. Yu geech bolood bna. Ard tymen gej bna uu. Ygyi l yum shig bna.

antalya rent a car