Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Хэдийгээр хамгийн отгон хамтлаг гэгддэг ч шинэлэг өнгө аяс, эрч хүчтэй залуусаар бүрдсэн “Эмоци”-ийнхон үзэгч фэнүүдээ байлдан дагуулсаар байгаа. Орой бүр цэнхэр дэлгэцээр “Гурван найз” инээдмийн цувралаар үзэгчтэйгээ уулздаг тус продакшн “Хамтдаа гэгэлзье” тоглолтоороо орон нутгаар аялан тоглолт хийж байгаа. Залуу уран уран бүтээлчдээр хамтлагаа бүрдүүлсэн “Эмоци” продакшн шинэ “домборчин 3” хамтлаг байгуулсан гэнэ шүү. Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа дамжуулан хүргэв. Зургаас үзэхэд тус хамтлагийн “акул”-ууд гэж болох жүжигчид бүгд домбор хөгжим тоглох авьяастай бололтой шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (May 28, 2014 6:41:42 pm )
Явсан газраасаа хөгжмийн зэмсэг авч бололгүй дээ. Харин Монгол хүний толгой дээр наад тоорцог чинь зохихгүй эд л дээ.
1 Comment