antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2014 Comments are off

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

tsagagaarБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар  17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-24 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 27-ноос 2014 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28,29-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car