Олилмпийн гудамжны авто замын зорчих хэсгийн зүүн талаар хийх буй борооны ус зайлуулах шугамын ажлын хүрээнд Элчингийн гудамжны уулзварыг 2014 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хаахаар болжээ.
Мөн Дамдинсүрэнгийн гудамжны уулзварыг 2014 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, Дээрх уулзваруудын хоорондох орон сууцны хороолол руу орсон орц гарцыг 2014 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус тус хааж, шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэхээр болсон байна.
Олимпийн гудамж бол Гадаад харилцааны яамнаас Хүүхдийн паркийн зүүн талаар Замын Цагдаагийн газрын уулзвар хүрэх 1 км авто зам юм. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” гүйцэтгэж буй аж.
Холбоотой мэдээ
-
Хуучин зам тавьсан компани хоронго гарга (May 24, 2014 6:25:26 am )
Урд нь зам тавьсан компани яагаад ус зайлуулах суваг шуудуу хийгээгуй юм тэр эздийг нь олоод наад монгоо гаргаачээ хайран татвар тологчдийн монго ер зам тавьсан компаниуд оорсдийнхоо хоронгоор хийх естой
1 Comment